Тахиа жилийн өнгийг ингэж тодорхойлж байна

2017-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Чойжамц:  МОНГОЛЧУУДАД ОЛОН САЙХАН ЗҮЙЛ ИРНЭ

/Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн,хамба лам, гавж/ 

-Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр, Цагаан сарын баяраар монголчууд юу анхаарвал зохилтой вэ? 

- Мичин жил монгол­чуу­дад олон сайхан зүйл авчирсан шиг ирэх тахиа жил ч олон сайхан зүйл авчирна гэдэгт итгэлтэй байна. Цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж буй үндэсний их баяр. 60-70 жил жаахан завсарласан ч 1990 оноос өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монгол хүн хэн бэ гэдгийг Цагаан сар, Наадам хоёр илэрхийлдэг. Бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөөг эдэлж байгаа энэ цаг үед монголчуудын онцлогийг харуулж чаддаг сайхан баяр.

Шинэ цагт цагаан сарын утга бэлгэдэл улам  өргөжиж байна. Улаан­баатар хотод 21 аймгийн ард түмэн аж төрж байдаг. Жилийн турш ах дүү хамаатан садантайгаа уулзаж амжихгүй байх нь ч бий. Цагаан сараар уулзаж, үр хүүхдүүдээ танилцуулдаг болсон. Энэ бол их зүйлээс, элдэв муу зүйлсээс сэрэмжилж сэргийлдэг. Уламжлалт баярын бас нэг сайн тал ирээдүйн элдэв барцдаас гэтэлгэж байгаа хэрэг юм. Ахас ихсээ хүндэтгэх сайхан ёсолгооноос гадна ахан дүүсээ таних их баяр юм.  Баяр ёслол хэм хэмжээтэй байдгаас шинийн 3-ны өдөртөө идээ будаагаа хураадаг онцлогтой. Шашин номын үйл шинийн 15 хүртэл үргэлжилдэг. Ард иргэдийнхээ засал номыг 15 хоногийн турш хийдэг онцлогтой.

Ингээд айлчлан ирж буй гал тахиа жилдээ Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ сав, шим ертөнцдөө урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг  байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

 

Ж.Гончигсүрэн: ЮМТАЙ БАЙЯ ГЭВЭЛ ХЯМГАДАХ НЬ ЧУХАЛ

/Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч/

-Гарч буй жил бүр өөрийн гэсэн онцогтой байдаг. Тахиа жилд юуг анхаарах ёстой вэ?

-Тахиа өндөглөдөг амьтан. Алтан гахай жил гэдэг шиг үр хүүхдэд ээлтэй, өсөн дэвших ирээдүйтэй сайхан жил  байна.  Зурхайн ёсонд хаврын урь орсон тэр өдрийн махбодийг тооцоолон бодож “Салан дагцал” буюу “Үхэр” зургаа  гаргаад уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг. Энэ жил үхрийн өнгө нь цагаан. Шороон үхрийн зураглалаас жилийн байцыг үзвэл залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшид буюу өндөр суудалтанд хатуу. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар болоод  дөрвөн улирлын эхэнд хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Аянга цахилгаан, салхи жавар элбэг байна. Ер нь монголчууд бид эрдэм боловсролоо хичээх учиртай. Өөрөө өөрийгөө боловсруулах, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Юмтай байя гэвэл байгаа юмаа хямгадах нь чухал.

 

Ж.Шинэндэнцэл: САР ШИНЭЭ САЙХАН УГТВАЛ ТУХАЙН ЖИЛДЭЭ САЙН ЯВДАГ

/Жанчивдэчинлэн хийдийн хамба лам/

-Гарч буй тахиа жилийн өнгийг тодорхойлохгүй юу?

-Алтан унжлагат гал тахиа жилийн өнгийг харвал хотол олноороо элбэг дэлбэг ажил үйлс нь бүтсэн сайхан жил болох шинжтэй байна. Ер нь монголчууд эрт дээр үеэс өрх гэр болгон жил жилийнхээ өнгийг өөрсдөө тодорхойлохын тулд сар шинээ сайхан гаргадаг заншилтай. Тухайн улс орон, айл өрх тус бүрнээ жил жилийг сар шинийн өдрүүдээр бэлэг дэмбэрэл ерөөлөөр дүүрэн байлгаж тухайн жилдээ сайн сайхан байх өнгийг тодорхойлдог. Мөн гал тахиа жилнээ газрын шим өгөөж сайн. Ой, цэцэрлэгт үр жимс, эмийн шим төгөлдөржинө. Үр тариа, хүнсний ногооны гарц арвин. Үхэр малын сүү арвижих сайн. Мөн монголчууд эрдэм боловсролоо хичээх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хүн болгох, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Юмтай байя гэвэл байгаа юмаа хямгадах хэрэгтэй. Монголын ард түмэн урт удаан насалж, эв эетэй байж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

 

Д.Нямсамбуу: НАР, САРНЫ ТООЛЛЫГ ТОХИРУУЛЖ ХЭРЭГЛЭХЭЭС ХАМААРНА

/“Жавзандамба хутагт” төвийн багш, гавж/

-Цагаан сар ойртож байна. Цаг хугацааны хувьд зөв, буруу гэсэн маргаан байнга гардаг. Та юу гэж үзэж байна?

 -Шар зурхай ёсоор  нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-нд хооронд Цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиодог. Энэ нь нар, сарны тооллыг тохируулж буй л хэрэг. Түүнээс биш ирээдүйд 2026 оны хавар ч юм уу, умардын циклон түлхүү түрээд, Монгол орчмын цаг агаар олон жилийн дунджаас илүү хүйтэн болохыг тооцож мэдээд Цагаан сараа хойшоо хийж буй хэрэг биш. Дэлхийн тойрсон олон арван хиймэл дагуулаас авсан хэдэн сая мэдээллийг хамгийн супер компьютерүүд тооцоод ч Катрина хар салхины прогнозыг зургаан цагаас илүү хийж чадахгүй байсан юм шүү дээ. Нэгдүгээр сарын 20-нд илүү хүйтэн байсан. Хоёрдугаар сарын 20-нд цаг агаар нэлээд уярсан байна. Бидний амьдран суугаа бүст дэлхий нартай харьцах тусгал, өдөр уртасч, богиносохоос хамаарч хэсэг хугацаанд дулаан, хэсэг хугацаанд хүйтэн байдаг. Дулаан байх хугацааг нь зун гээд хүйтнээс дулаанд шилжих завсар үеийг нь хавар гэж нэрлэсэн байна. Товчдоо байгальд өөрт нь яг одоо хавар эхэллээ гэж үзэх товгор, хяналтын зүү үгүй бөгөөд хаврын эхэн сар гэж бид л дунджилж, зохиож, нэрлэдэг гэсэн үг. Нийтийн тооллоор бол бүр гуравдугаар сараас хавар эхэлнэ. Хаврын урь бол Төгсбуянт зурхайгаар тав хоногийн өмнө орсон шүү дээ.

 

О.Оюунчимэг: ОНЦГОЙ ЗАСАЛТАН  ОЛОН БАЙНА

/Зурхайч,  академич/

-Гарч буй гал тахиа жил зурхайд ямар төлөвтэй буув?

-Монголчууддаа XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн мэндийг дэвшүүлье. Нэрнээсээ эхлээд нийт ардад минь ээлтэй сайхан жил байх болов уу.  Айлчлан ирж буй тахиа жилийн төлөв зурхайн зурлагад  залууст /дунд суудалтай/ сайн. Нялхаст /түмэн олон/ дунд, өвгөд хөгшдөд /дээд суудалтай/ муу болой. Дээд ихэс энэрэхүй бээр улс орноо тэтгэн эдийн засаг, сайжрах ч хямрал үргэлжлэх нигуртай. Газар шим өгөөж сайтай. Хүнс ногооны гарц арвин, газарт байгалийн гамшиг буй.

-Засал номын тухайд та юу хэлэх вэ?

-Тахиа жилд  онцгойлон анхаарах засалтай хүн олон байна. Үүнд:

А. Туулай

-дүсгэр буюу их харш. 

Б.Морь, хулгана

-шишид бага харш

В.Үхэр, могой

-Ивээл жилийн буюу түнсүм засалтай.

Г.морь,

цагаан жил буюу  лочар ургах жил тул гэм их  гэж зурхайд буужээ.

Мөн хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засалтай. Могой, морь жилтнүүд  наши дүрсүмийн засалтай /өвдөх, үхээрт орших/ тул тухайн жилтнүүд хаана, хаанаа анхаарч засал номоо сайтар уншуулах хэрэгтэй. XVII жарны “Алтан унжлагат” гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж санасан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. Ард түмний минь өлзий жаргал тэгж байх болтугай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12