Таван ханатаар үнэлэгдсэн байгалийн баялаг

2017-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Төв аймгийн Заамар сум. Алтыг нь ухсан уурхайн тоо, олборлосон алтны хэмжээгээр нь тооцвол Монголын хамгийн баян, хөгжингүй сум болчихоор байлаа. Харин өнөөдөр тэд газрын доорх баялгаа таван ханатай гэрээр л наймаалцаж байна.

 

Байгалийн баялаг ард түмний өмч хэмээн тунхагласан Үндсэн хуулийн заалттай монголчууд өнөөдөр таван ханатай гэрээр л баялгаа “худалдаж” сууна. Төв аймгийн Заамар сум. Уул уурхайн салбарын хамгийн их хамааралтай, нэгэн цагт Монгол Улсын төсөвт үнэлэхүйц хөрөнгө оруулж байсан нутгийнхан. Алтыг нь ухсан уурхайн тоо, олборлосон алтны хэмжээгээр нь тооцвол Монголын хамгийн баян, хөгжингүй сум болчихоор байлаа. Харин өнөөдөр тэд газрын доорх баялгаа таван ханатай гэрээр л наймаалцаж байна. Үүнд уул уурхайн компани, орон нутгийн удирдлагууд, иргэд бүгд буруутай, бас буруугүй. Уул уурхайгаас хэт хамааралтай болсон улс мөртлөө байгалийн баялгийн засаглалыг өнөө хэр хөгжүүлж чадаагүй байгаагийн л илрэл юм. Монгол хүн газрын доорх баялаг хүртэх эрхийг эдлэх үндсэн боломж нь орон нутгийн хөгжлийн гэрээ юм.

Заамар сумын хувьд алт олборлодог томоохон компаниудын олонх нь ийм гэрээг хийжээ. Сайн хэрэг. Харин үр өгөөж нь баян, ядуу хэнд ч хамаагүй таван ханатай гэр, сайн муу сурдаг хэн ч хамаагүй сургалтын төлбөр өгдөг жишиг тогтжээ. Өнгөрсөн жил 100 гаруй хүнд гэр олгосон байх юм. Одоо бүр мянгат малчин айл хүртэл гэр хүлээдэг болсон гэж байна. Ийм хийдэлтэй үйл ажиллагааг хэрхэн засч залруулах зорилгоор Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг компаниудаас нэгийг сонгож, орон нутгийн хөгжлийн гэрээнд нь судалгаа хийжээ. Судалгааны дүнг орон нутгийн удирдлагууд, иргэдэд танилцуулж хэлэлцүүлэв.

Судалгааны багийнхан Заамар суманд олон жил үйл ажиллагаа явуулсан “Уулс заамар” компанийг сонгон нийгмийн хариуцлагын гэрээнд нь орон нутгийн иргэд хэр сэтгэл хангалуун байдаг, ямар шийдвэр харилцааг шаарддаг зэрэг олон талт судалгааг хийсэн байна. Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд иргэдэд оюутнуудын сургалтын төлбөр, гэр, нүүрс олгодог юм байна. Мөн төрийн зарим байгууллагад тоног төхөөрөмж хандивлах, засвар үйлчилгээг ч санхүүжүүлдэг тухай тайланд дурджээ. Өнгөрсөн жилийн гэрээний гүйцэтгэлээс зарим ажлууд дутуу байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд 20 га талбайд техникийн, 38 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн гэж сумын байгаль хамгаалагч ярилаа. Тиймээс 2017 оны нийгмийн хариуцлагын гэрээг энэ сарын эхээр орон нутагтай байгуулжээ.

Орон нутгийн хөгжлийн гэрээг ямар учраас байгуулдаг тухай судалгаанд оролцсон иргэдийн олонх нь компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд гэж хариулсан байна. Хэдий тийм гэж харж болох ч үндсэн гол шалтгаан бол орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Багагүй хувь нь Заамар сумын захиргаагаар өөрсдийн үйл ажиллагааг хамгаалуулах шалтгаан болдог гэж үзсэн байна. Өнөөдрийн хууль эрхзүйн зохицуулалтаар орон нутгийн гэрээг байгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дэд бүтэц хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг тодорхой хэдэн үүргийг хүлээдэг. Харин орон нутгийн нийгмийн хариуцлагын гэрээг орон нутгийн хөгжилд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үздэг нь судалгаагаар тогтоогдов. Олон улсын жишигт орон нутгийн хөгжлийн гэрээг компани болон нөлөөлөлд өртөх иргэд хоорондоо байгуулдаг. Харин манайд орон нутгийн захиргаа иргэдийг төлөөлөн байгуулдаг бичигдээгүй хууль нэгэнт тогтсон. Эдгээр нь цаанаа сөрөг үр дагавартай байдгийг мэргэжлийн хүмүүс онцолдог. Тэгвэл энэ тухайд Заамар сумын иргэд гурвалсан гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Тодруулбал, Заамар сумын захиргаа, уул уурхайн компани, иргэдийн хооронд. Түүнчлэн бас тодорхой хэсэг иргэд компани болон нөлөөлөлд шууд болон шууд бусаар өртсөн нутгийн иргэдийн хооронд хийвэл зохистой гэсэн байна. 

Тэгвэл гэрээний нэг тал болох Заамар сумын захиргаа өөрсдөө гэрээний үүргээ хэр зэрэг биелүүлдэг вэ гэдэгт нөхөн сэргээлтэд хяналт тавихад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажил туйлын хангалтгүй. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны хамгаалах төлөвлөгөө хангалтгүй. Нөхөн сэргээлт хийгээгүй бол үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах хуулийн заалт хэрэгждэггүй, компанийн нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд хийсэн ажлыг иргэдэд тухай бүрт нь танилцуулдаггүй гэж дүгнэсэн байна. Түүнчлэн “Уулс Заамар” компанийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын гэрээний хэрэгжилт хангалтгүй гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь үзжээ.  Судалгаанд оролцсон олон хүн гэрээтэй холбоотой мэдээллүүд хаалттай гэдгийг онцолжээ. Нэг үгээр орон нутагт байгуулагдаж буй гэрээ үндсэн үүргээ биелүүлж чаддаггүй, орон нутгийн иргэд ил тод байдлыг хүсдэг. Таван ханатай гэр, сургалтын төлбөр, нүүрс төдийхнөөр байгалийн баялгаа үнэлдгийг зогсоож, орон нутгийн хөгжилд даацтай хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт шаардлагатай гэж үздэг болох нь тогтоогдсоныг судалгааны багийнхан онцолж байв.

Орон нутгийн өнгөрсөн сонгуулиар Заамар суманд удирдлагын шинэ баг гарч ирсэн байна. Сумын удирдлагууд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс хийсэн судалгааг ишлэл болгон цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээ амлав. Түүнчлэн 2017 оны хамтын ажиллагааны гэрээг ч эргэж харах, ард иргэд, орон нутгийн хөгжилд шаардлагатай зүйл заалтуудыг шинээр нэмэх, засч залруулах зүйлүүд байгааг ч онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12