Нийслэлд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

2017-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

 

Улаанбаатар хотын Худалдааны танхимаас “Улаанбаатар-хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус танхим нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бий болгоход санаачлага гарган ажилладаг юм байна. Чуулга уулзалтад гадаад, дотоодын олон хүн ирсэн байв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улс орны эдийн засаг, санхүүгийн хувьд хүнд байгаа. Гэхдээ энэ жил Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалтын ажилд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар хамгийн гол нь нийслэлийн зүгээс барьж буй бодлогуудаа түлхүү танилцуулж байна. Тухайлбал, худалдан авах ажиллагаа яаж нээлттэй, ил тод явуулах, хөрөнгө оруулалт, захиалагчийн хяналтаа бид яаж тавих юм. Бизнес эрхлэгчдийн хувьд манай худалдан авах ажиллагаа болон тендерт оролцохдоо ямар алдаа гаргадаг юм бэ. Мөн гэрээнийхээ үүргийг яаж биелүүлэх юм гэдэг чиглэлээр харилцан ярилцаж байна” гэсэн юм.

Түүний хэлснээр төрийн захиргааны байгууллагын зүгээс хүнд суртал, элдэв захирамж, тушаал, шийдвэрээр аливаа бизнесийн үйл ажиллагааг боомилдог байдлыг багасгах гэнэ. Нийслэлийн Засаг даргын дэргэд хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл гэж байгуулсан аж. Мөн хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн тулд газрыг 15 жилээр эзэмшүүлэхээр болсон. Энэ жилийн хувьд ил тод нээлттэй, ямар нэг хүнд сурталгүй байна. Тухайлбал, тендерийн зарлалт цахимаар явагдана. Ямар нэг авлига, хээл хахууль, танил тал орохгүй гэж байлаа.

Энэ үеэр албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.

 

Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн, суурин төлөөлөгч Арнауд Хэкманн: 

ЮУ ХИЙХ ВЭ ГЭДГЭЭ ТОМЪЁОЛЖ БАЙГАА

 

-Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хоттой хамтарч ажиллаад 25 жил болсон. Энэ хугацаанд хамтын ажиллагаагаа хөгжүүлж, ялангуяа, дэд бүтцийн, санхүү төсвийн бүх чиглэлээр хамтарч ажилласан. Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хоттой хамтарч сайн түншлэлийг хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банк ирэх жилүүдэд юу хийх вэ гэдгээ томъёолж байгаа. Хамгийн гол нь гэр хорооллын дэд бүтцийг холбох том төслийг хэрэгжүүлж байна. Хэрэв гэр хороололд дэд бүтцийг татчихвал цаашид барилга барих ч юм уу, бусад хөрөнгө оруулагчид таатай орчинг бүрдүүлнэ. Мөн тэнд амьдарч байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг дээшлүүлэх боломжтой чухал төсөл байгаа. Ганц үүгээр зогсохгүй шинэ эмнэлэг, эрүүл мэндийн төв барих, нийтийн тээврийн салбарт хурдан замын автобус гэсэн шинэ төслийг хэрэгжүүлж байна. Мөн эрчим хүч, санхүүгийн салбарт ч гэсэн хамтран ажиллаж байгаа. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хувьд Азийн хөгжлийн банкнаас 320 сая ам.доллар, Европын сэргээн босголт банкнаас 50 сая ам.доллар, үлдсэ­нийг нь хотын хөрөнгө оруу­лалтаар шийдэж байгаа.

 

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа:

ЯАЖ ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БУС БАЙНА

 

-Нийслэлийн хөрөнгө оруулалтын чуулга уулзал­тыг 2013 онд анх “Хөгж­лийн төлөө түншлэл” нэр­­тэй­гээр зохион бай­гуулж эхэлсэн. Үүгээр нийслэл, төр захиргааны байгууллагуудаас мэдээ­лэл өгөх, төлөвлөгөө та­нил­цуулахаас гадна хөрөн­гө оруулагч нар, хувийн хэвшлийнхнээс санал бодлыг нь солилцох, хамт­ран ажиллах ямар бодит боломжууд байна гэдэгт харилцан санал солилцож байж түүнийхээ үндсэн дээр хөрөнгө оруу­лаг­чийн төсөл, хөтөл­бө­рүү­дээ хэрэгжүүлэх болом­жийг гаргаж байх ёстой. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх бүтээн бай­гуулал­тын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг бизнес эрхлэгчид авч байна. Эдийн засгийн хямралтай энэ үед томоохон төслүүдийг хэрхэн, яаж хөдөлгөх вэ гэдэг нь чухал. Чуулганаас харахад яаж эхлүүлэх гэж байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч маань ямар нөхцөлтэй, яаж хөрөнгө оруулалт хийгээд, хот маань ямар баталгаа өгөх юм. Ямар нэгэн эрсдэл гарахад хэн хариуцах вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдад чухал байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12