“Хавдрын эсрэг үндэсний аян-2017” эхэллээ

2017-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Монгол Улс ходоодны хорт хавдраар дэлхийд өвчлөлийн тоогоороо БНСУ-ын дараа хоёрдугаарт ордог бөгөөд нас баралтаараа тэргүүлж байна. Энэ өвчний тал орчим хувь нь зүүн Азийн орнууд буюу Монгол, БНСУ, Япон, Хятад улсад тохиолдож байна. Монгол Улсад жил бүр 500 орчим хүн ходоодны хорт хавдрын улмаас амиа алддаг. Хэрэв ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношловол бүрэн эмчлэгдэх боломжтой гэв. Тиймээс энэ жилийн Хавдрын эсрэг үндэсний аяныг ходоодны хорт хавдраас эхлүүллээ. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНРТВ долоо дахь жилдээ хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Хавдрын эсрэг үндэсний аяны нээлтэд БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд А.Цог­цэцэг нар оролцсон юм.

Энэ үеэр албаны хү­мүү­сээс зарим мэдээллийг тодруулсан юм.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

 

-Засгийн газрын дөрвөн жилийн хугацаанд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хавдрын эсрэг бодитой үр дүнд хүрнэ гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ жил “Хавдрын эсрэг-2017” аяныг ходоодны хорт хавдрын эсрэг аян болгон зохион байгуулъя. Энэ хүрээнд шийдвэр гарган ажиллаж байгаа парламентын гишүүд, Засгийн газрынхан, мөн холбогдох төр захиргааны байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлтийг тавьсан. Өнөөдөр УИХ дээр УИХ-ын 20 гишүүн нэгдсэн “Элэг бүтэн Монгол” буюу хавдрын эсрэг том лобби бүлэг ажиллаж байна. Бүлгийн хүрээнд цаашид ходоодны хорт хавдрын эсрэг ажиллахад хөрөнгө, мөнгө, бодлого, эрх зүйн хувьд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ ярьж байна. Эмч, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ходоодны хорт хавдрын эсрэг ажиллах хамгийн үр дүнтэй арга бол эрт илрүүлэлт. Үүнийг дэмжиж Монголын ходоодны хавдрын эмч нарын холбоо, БНСУ-ын ходоодны хавдрын эмч нарын холбоотой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд дуу хоолойгоо нэгтгэж, хамтарч ажиллахдаа таатай байна.

 

БНСУ-ын Ходоодны хавдрын холбооны тэргүүн Хан Кван Ян: Ходоодны хавдрыг эрт илрүүлвэл эмчлэгдэх боломжтой

-Ходоодны дуранг тодорхой наснаас эхэлж тогтмол хийлгэж энэ өвчнийг эрт илрүүлдэг хөтөлбөр боловсруулсан. Одоогийн байдлаар Солонгост оношлогдож буй ходоодны хавдрын 70 гаруй хувь нь эрт үедээ оношлогдсон. Эрт үедээ оношлогдсоноор энэ өвчнөөр өвдсөн хүмүүс эмчлэгдэж олон жил амьдардаг. Ходоодны хавдар нь үндэсний хэмжээний асуудал учраас олон нийтийн хэвлэл мэдээллийнхэн энэ мессэжийг түмэнд хүргэх хамгийн чухал хүмүүс юм. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн энэ хөтөлбөрт оролцож байгаад баяртай байна. Үндсэн мессэж маш энгийн. Ходоодны хавдар хэн нэгний өвчин биш, бидний өвчин. Танай гэр бүлийн хүмүүст ходоод нь жаахан эвгүй оргих, ийм шинж тэмдэг илэрвэл ходоодоо дурандуулж, дурангийн шинжилгээнд хамрагд гэсэн мессэж байгаа. Хэрэв ходоодны уян дурангийн шинжилгээнд ороогүй удсан бол эмнэлэг рүү явуулах юм.

  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР ЗӨВ ХООЛЛОЛТТОЙ ХОЛБООТОЙ

 

-Хавдар гэдэг хүний амь нас эрсддэг, хамгийн өндөр үхэлтэй хэцүү өвчин. Үүнтэй тэмцэхэд энэ аяныг долоон жил ивээн тэтгэж байгаа Хаан банк болон энэ хүнд албыг залгуулж, чин сэтгэлээ зориулж яваа ХСҮТ-ийн хамт олонд мөн талархал илэрхийлье. Ялангуяа, ходоодны хорт хавдар буюу “Элэг бүтэн Монгол” гэсэн том хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж чадсан. Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэлтийг улсын төсөвт суулгах, мөн тухайн хавдраар өвдсөн хүмүүсийн амьдралыг уртасгахад тодорхой арга хэмжээ зохион байгуулна. Энэ арга хэмжээг зохион байгуулснаар нийт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ. Ялангуяа, нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан олон асуудлын нэг хоол, хүнс юм. 40-50 хувь нь хоол, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл зөв хооллолттой холбоотой. Тиймээс нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлыг шийдэх, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, иргэдээ уриалан дуудах том аяныг зохион байгуулж байгаад Эрүүл мэндийн яамны өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье гэсэн юм.   

Монгол Улсад оношлогдож буй ходоодны хорт хавдрыг үе шатаар нь авч үзвэл нийт өвчтөний дөнгөж нэг хувь нь байран өмөн үедээ, гурван нь I үедээ, 11 хувь нь II, 43 хувь нь III, 42 хувь нь IV үедээ оношлогддог аж. Манай улсад ходоодны хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдийн 27 хувь нь таван жил амьдарч байна. Хэрэв эрт үедээ оношлогдвол ходоодны хорт хавдрыг улаан хоолой, ходоодны уян дурангийн аргаар дотор талаас нь салст хуулах, салстын доод давхаргыг хуулах аргаар эмчлэх боломжтой. Харин хожуу шатны хорт хавдрын эмчилгээ нь олон талт өртөг ихтэй эмчилгээ хийх шаардлагатай болдог хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12