ОУВС-аас 440 сая ам.доллар зээлж, өр төлөх  хугацааг сунгана

2017-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ 

 

“Stand by“-хөтөл­бө­рийн хэлэлцээний эх­ний үр дүнгийн талаар ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сан­гийн яам, Монгол­банкнаас өчигдөр  хам­тарсан мэдээлэл хийв.

ОУВС-аас манай ул­сад  “Stand by”-ийн  өр­гөтгөсөн санхүү­жилтийн  хөтөлбөрийг санал бол­госон. Энэ нь богино хугацаанд шийдэгдэх боломжгүй эдийн засгийн тогтолцооны сул талуудаас үүдэлтэйгээр, төлбөрийн тэнцлийн дунд хугацааны ноцтой хүндрэл  тулгарсан тохиолдолд тохируулж хэрэгжүүлдэг “Extended facility fund”  хөтөлбөр юм.

Манай улсыг  үүнд хамруулснаар  ОУВС-гаас 440 сая ам.долларын зээл олгох юм байна. Гэхдээ энэ мөнгө хэлэлцээр байгуулснаар шууд орж ирэхгүй. Тодорхой үе шаттайгаар олгоно. Манай улсын хувьд нөхцөл байдал амаргүй байгаа. Учир нь  сүүлийн жилүүдэд  эдийн засгийн өсөлт удааширч,   төсөв төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн, дээр нь  ирэх сараас   бондын эргэн төлөлтийг  хийж эхлэхээр байгаа юм.

ОУВС-тай хамтран  энэ хөтөлбөрийг  хэрэгжүүлэхдээ  татвар хураамжийг нэмэгдүүлж орлого бүрдүүлэх болон зардлыг бууруулах тус бүр  найман арга хэмжээг харилцан тохиролцсон. Өмнөх Засгийн газрын үед концессийг ямар ч тооцоололгүй байгуулж ирсэн. Иймд одоо байгаа гэрээнүүдэд аудит оруулна гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулгын эхэнд тэмдэглэв. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”  гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Энэ хугацаанд төлбөрийн тэнцлийг сайжруулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, дунд болон урт хугацаанд өрийн дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 8,1 хувьд, инфляцийн түвшинг  6,1-7 хувьд  хүргэх төлөв гарч байгааг хоёр тал онцоллоо.

 

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЯАРАВЧИЛНА

 

ОУВС, Монгол Улсын  Засгийн газар хооронд  зургаан сар гаруй  хэлэлцээ хийсэн.  Үр дүнд нь  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.   ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт олгох бол ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5,5 тэрбум орчим ам.долларын хөнгө­лөлттэй санхүүжилтийг  авна гэдгийг Сангийн сайд энэ үеэр мэдэгдсэн.

Энэ нь ажлын хэсгийнхний түвшинд хийсэн тохиролцоо  бөгөөд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр оруулж  баталгаажуулснаар хөтөлбөр албан ёсоор хэрэгжинэ гэв.  Түүнээс өмнө ОУВС-аас хэд хэдэн шаардлагууд тавьж байгаа. Түүний нэг нь  2017 оны төсвийн тодотголыг батлуулах гэв.

 

КОШИ МАТАЙ: ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАХЫГ САНУУЛСАН

 

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай хэлэхдээ “Өнөөдрийн зарлаж байгаа тохиролцоо нь  ОУВС-ийн Ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо. Энэ тохиролцоог баталгаажуулахын тулд юуны түрүүнд дэмжлэг өгөхөө мэдэгдсэн олон талт болон хоёр талт байгууллагуудаас албан ёсны баталгаа гаргуулах ёстой. Мөн урьдчилсан арга хэмжээ авах ёстой. Түүнчлэн ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжих хугацаанд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн бодлого, үр ашиггүй зардлыг танах, орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг сануулсан” гэв.

Тэгвэл Монгол­банк­ны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “ОУВС-ийн  хөтөлбөрт хамрагдах хэлэлцээгээр Монголбанк үр ашиггүй зардлуудыг  санхүүжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн. Түүнчлэн ханшийг тогтвортой байлгана гэдгээ мэдэгдлээ.  Харин тулгамдсан асуудал болоод байгаа Хөгжлийн банкны бондын өрийг Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор сольж төлөх хугацааг хойшлуулсан гэв. “Extended facility fund”  хөтөлбөртэй холбогдуулж Сангийн яам Төсвийн тодотголыг ирэх лхагва гаригийн  Засгийн газрын хуралдаанд оруулах бол  УИХ Цагаан сарын дараа ээлжит бусаар чуулж батална гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12