Т.Баясгалан: 45 эрдэмтнийг байраа суллаж өгөхийг Төрийн өмчийн хорооноос шаардсан

2017-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БАЯР-ОТГОН

Палеонтологи, геологи эрдэс баялгийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн прокурорын газар болох ТӨХ-ны шийдвэрийг, ШУ-ны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.  Өмнөх Засгийн газар ШУА-ийн  Палеонтологи, геологи эрдэс баялгийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн прокурорын газарт балансаар шилжүүлэх шийдвэрийг сонгуулийн өмнө гаргасан байна.

Дээрх шийдвэрийг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар үндэслэлгүй гэж үзсэн учраас өнгөрсөн оны зургаан сарын 13-ны өдөр Ерөнхий сайд  Ч.Сайханбилэгт албан бичиг явуулжээ.  Засгийн газар тогтоолоо эргүүлэн татаж, ШУА-ийн хүрээлэнгийн байрыг зохион байгуулах үүрэг бүхий ажлыг нэн даруй зогсоохыг Сангийн яам ба БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарт мэдэгдсэн байна. Энэ талаар  эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсэн юм. ШУА-ийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Т.Баясгалан “ УИХ-ын сонгууль дөхсөн гэх шалтгаанаар засгийн газар 270 тоот хүчингүй болгох шийдвэр гаргалгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан тул тухайн тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн үйл ажилгааг эрчимжүүлэх тухай бичгийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн Төрийн өмчийн хороонд хүргүүлснээр манай харьяанд байгаа байрыг прокурорын байгууллагад шилжүүлэх асуудал дахин сөхөгдөж, хоёр сарын 15-ны өдөр Төрийн өмчийн хорооныхон  байр хүлээн авахаар ажлын хэсэг ирсэн нь эрдэмтэд, судлаачид бид бүхнийг бухимдууллаа. Би одоо хаачих вэ, гудамжинд гарах уу, байраа хүлээлгэж өгөөд хаана ажиллах вэ? гэдэгт хүргэж байна” гэв.

ШУА-ийн дарга палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар “Өнгөрсөн Засгийн гарын энэхүү алдаатай шийдвэрийг ард түмнээ алагчилдаггүй төр, шударга ёсыг сэргээн тогтоох зэрэг мөрийн хөтөлбөртөө тусгасан шинэ засаглалын үед ч гэсэн яригдаж ШУ-ны байгууллагын эрдэмтэд, судлаачдыг шоовдорлож байрыг булаах гэж байгаад бид бүхэн бухамдаж байгаа юм. Эсвэл энэ засгууд шүүх прокурорын байгууллагад барьцаалагдаад аргагүйн эрхэнд ШУ-ны байрыг дээрэмдэхээс өөр аргагүй болсон уу. Хамгийн гол нь энэ байранд  ажилладаг 45 эрдэмтэн судлаачдыг хаана шилжүүлэх шийдвэр гаргаагүй байж байрыг нь прокурорын байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргасан нь хамгийн учир бттүүлэг эргэлзээтэй шийдвэр хэмээн санагдаж байна” гэж хэлсэн юм.

ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлгийн геологийн салбарын зөвлөх О.Төмөртогоо “МАН  мөрийн хөтөлбөртөө ШУ-ны байгууллагад зарцуулагдах хөрөнгийг  тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Бид ч үүнийг харж сонголтоо хийсэн. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед тавь дахин нэмэгдүүлэхгүй  юм аа гэхэд эрдэмтдийн ажлын байрыг  дээрэмдэхгүй байх гэж бодож байна. Тиймээс өмнөх Засгийн газрын харалган  тогтоолыг эргэн харж цуцлахыг бид шаардаж байгаа юм” гэлээ.

Мөн Эрх мэдлийг эрдэм номоос дээгүүр гаргахаа боль, бидний хоёр дах гэрийг бидэндээ үлдээ, эрх мэдлээрээ далайлган дээрэм хийхээ зогсоо, хамгийн том хүчирхийлэлт бол булаалт, шийдвэрээ буцаа, бид ажлаа тайван хиймээр байна, төрийн бодлого зөв бол шинжлэх ухаан хөгжинө зэрэг самбар барьж эсэргүүцлээ илэрхийллээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12