Хүмүүжигчид гавьяат тамирчидтай уулзлаа

2017-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Тогтоол гүйцэтгэх газрын Нийгэм, сэтгэл зүйн тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир, спорт хороо, Хөгжмийн “Соёмбо” салааны хамтарсан “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Амжилтын гараа” сэдэвт уулзалт, ярилцлага, урлагийн тоглолт бүхий өдөрлөгийг  Амгалан дахь Хорих 421 дүгээр ангид зохион байгууллаа.

Тус аянд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төрөн гарсан олны танил спортын тамирчид болох Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ, Алтан хаарцай-2016 шагналт, дэд хурандаа Б.Цэвээндаш, Монгол Улсын гавьяат тамирчин, Рио 2016 паралимпийн хүрэл медальт, Бөртэ чоно-2016 шагналт, ахмад Э.Содномпилжээ, Монгол Улсын гавьяат тамирчин, эрэгтэй шатрын ОУХМ, эмэгтэй шатрын Их мастер, дэлхийн шатрын холбооны шүүгч, хошууч Т.Батчимэг нар оролцож, Хорих 421 дүгээр анги, “Хэрэмт цамхаг” УТҮгазарт ял эдлэгсэдтэй уулзаж ярилцан “Өөрийгөө өөрчил, өөрийгөө ял” сэдвээр яриа таниулга хийлээ. Мөн дээрх арга хэмжээнд “Соёмбо” чуулгын хөгжмийн салааны ахлагч, Соёлын тэргүүний ажилтан, ахмад Б.Зоригоо, дуучин, Соёлын тэргүүний ажилтан, ахмад Э.Болормаа нар оролцон үйл ажиллагааг нээж, хүмүүжигчдэд ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү арга хэмжээг зохиосноор ял эдлэгсдийн өөртөө итгэх итгэл, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, багаар ажиллах харилцан бие биенээ хүндэтгэх ёс суртахууныг төлөвшүүлэх, нийгмийн амьдралд чиг баримжаа олох, суллагдан гарахад бэлтгэх,  эргэн нийгэмшихэд дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм.

Мөн энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, хошууч Т.Батчимэг тус ангийг шатрын дамжаа хичээллүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн шатрын хөлөг, шатар, шатрын спортын сурах бичиг зэргийг бэлэг болгон гардууллаа.

Цаашид энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн бусад хорих ангиудад зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: Polit.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12