Докторуудын цуврал лекцэд “Монгол өмгөөлөгч”ХХК-ийн захирал, доктор З.Сүхбаатар оролцов

2017-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Хууль зүйн үндэсний хүрээлэн  нь  хууль эрх зүйн чиглэлээр докторыг зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулан, тэдний эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийг танилцуулах цуврал лекцийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн докторуудын цуврал лекцэд Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч “Монгол Өмгөөлөгч” ХХН-ийн захирал, доктор З.Сүхбаатар оролцсон юм. Тэрээр “Хууль зүйн фирмийн менежментийг байгууллагын онолын хүрээнд судалсан нь” сэдвээр илтгэл тавьж, хуульч өмгөөлөгчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Энэхүү арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн хороо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч өмгөөлөгчид,  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлүүдийн төлөөлөл, шинэ залуу хуульчид, хууль эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаа мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байв. Доктор З.Сүхбаатар нь тавьсан илтгэлдээ  Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн хууль эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх, эдийн засаг, бизнесийн орчны таатай өсөлтийг дэмжсэн хууль тогтоомжийг боловсруулахад , иргэдэд хүргэхэд юуг анхаарвал зохих талаарх олон улсын дэвшилтэт туршлагыг судалсан сонирхолтой жишээ, баримтуудыг дурьдсан нь хуульч өмгөөлөгчдөд санаа авах зүйл олон байв.  Мөн олон улсын эрх зүйн зохицуулалтад Монгол Улсын оролцоог өргөтгөх. эрх зүйн шинэтгэлийн орчин бүрдүүлэх, эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох чиглэлээр гаргасан олон судалгааны бүтээлүүдийг дэлгэсэн байв.  

Цуврал лекцийн зочин “Монгол Өмгөөлөгч” ХХК-ийн захирал, доктор З.Сүхбаатар нь  хууль эрх зүйн орчинд олон жил ажилласан чадварлаг хуульч, өмгөөлөгч. Тэр утгаараа энэ удаагийн лекцэнд ирсэн зочдоос түүний тавьсан “Хууль зүйн фирмийн менежментийг байгууллагын онолын хүрээнд судалсан нь” хэмээх  илтгэлийн дагуу болон хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн ажлууд, төрийн байгууллага, бусад байгууллага, иргэдэд холбогдох мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийг сонирхолтой, ойлгомжтой, хүртээмжтэй арга хэлбэрээр олон нийтэд сурталчлах зэрэг олон асуудлаар сонирхсон асуултаа асууж байсан юм. Ялангуяа төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй эрхзүйн туслалцаа үзүүлэх тухай, өнөөдөр Монголын нийгэмд эрх зүйн шинэчлэлийг өргөн хүрээнд хийж, олон хууль тогтоомж баталж байна. Тэгвэл энэ бүх шинэчлэлд өмгөөлөгчид ямар үүрэг рольтой оролцох тухай зэрэг асуудлыг хуульч өмгөөлөгчид сонирхож байв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12