Халуун тогоо оруулж ирвэл хариуцлага тооцож, стандарттай болгоно

2017-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

З.ЦАСАНЧИМЭГ

Эцэг эх асран хамгаалагч нарын хайхрамжгүйгээс бага насны хүүхдүүд түлэгдэж эрүүл мэндээрээ хохирох улмаар амиа алдах явдал буурахгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг.  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өнгөрсөн оны тоон мэдээллийг харвал  түлэгдэлтийн ихэнх тохиолдол ахуйн нөхцлөөс үүдэлтэйн дээр 98.4 хувь нь гэмтэл авдаг байна. Үүний  82  хувь нь монгол гэрт, 15.6 хувь нь бусад байдлаар түлэгджээ. Түлэгдэлт голдуу баасан гаригт 11:00-12:00 цагийн хооронд мөн оройн 19:00-20:00 цагуудад бүртгэгддэг аж.  

Зууханд гал түлэх, бага насны хүүхдийг насанд хүрээгүй хүнээр харуулж үлдээх, цоожлох, цахилгаан хэрэгсэл зүй бусаар ашиглах нь түлэгдлийн гол шалтгаан болж буйг  Тасгийн эрхлэгч Э.Галбадрах хэллээ. Түлэгдлийг бууруулах асуудал олон жил хөндөгдөж байгаа ч өнөөг хүртэл дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тэгвэл Засгийн газрын тогтоолоор энэ сарын 28 хүртэлх хугацаанд “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлагаас” аяныг өрнүүлээд байгаа юм.   Аяны хүрээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-ийн Түлэгдэлт нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, Түлэнхийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратны асуудлыг шийдвэрлэсэн юм. Түлэгдсэн шалтгаанаар гэмтлийн эмнэлэгт нас барсан хүмүүсийн 70.3 хувь нь 0-5 насны хүүхэд байгаа юм. Эдгээр хүүхэд нь долоон сартайгаас гурав хүртэлх насныхан байгаа бөгөөд үүн дотроо  84.6 хувь нь 1-2 настай хүүхэд байна. Түлэнхийн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна. Мөн эдгээр хүүхдүүдийн 35 хувь нь халуун тогоонд байсан хоол цайнд түлэгджээ. Нас барсан хүүхдүүд бүгд биеийн олон хэсгийн гуравдугаар зэргийн түлэгдэлт оноштой байсан байна. Халуун тогооны түлэгдэлт нь гүн , хүнд зэргийн түлэгдэлт, үр дагавар нь арьсан давхарга үүргээ гүйцэтгэж чадахгүй байдлыг бий болгодог  учраас төр засгийн төвшнийхнөөс шийдэл хүлээсээр өдийг хүрч байгаа билээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат  “Монгол Улс бол дайн байлдаангүй энх тайван орнуудын нэг. Гэтэл жилдээ 2525 хүүхэд халуун ус, халуун хоолонд түлэгдэж гэмтэл авч нас барж байна. Тэдгээр хүүхдийн хувь заяа, түлэгдээд тахир дутуу болж ажлын чадавхиа болон  гоо сайхнаа алдах нийгэмд эзлэх байр суурь нь ганхах эрсдэлтэй юм. Хятад тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт байршуулан хоол цай хийдэг. Тэр богино иштэй тогоонд нь жоохон хүүхдүүд түлэгдээд байна гэсэн атлаа хориглохгүй байгаа, хил гаалиар оруулаад байгаа хүмүүстэй хариуцлага тооцон ажиллана. Мэргэжлийн хяналт, улсын байцаагчид тогоог нь хорьдоггүй юм бол стандарттай болгох хэрэгтэй. Мөн аюулгүй байдлыг хангах тал дээр бид цаашид хэд хэдэн ажил зохион байгуулна. Энэ аяныг хэрэгжүүлснээр түлэгдэн ирж буй хүүхдийн тоо багассан байна. Түлэгдсэн хүүхдүүдэд эцэг эх нь анхан шатны тусламжийг зөв өгсөн байна. Үүнээс энэ ажлын минь үр дүн гарч байгаа юм” гэсэн юм. 

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12