“Dr.Baatar” брэндийн эрүүл мэндийн цай эрэлттэй байна

2017-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Цагаан сар болоход 10 гаруйхан хоног үлдсэн энэ өдрүүдэд баярт зориулсан үзэсгэлэн худалдаа захууд  хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ үеэр сар шинийн бэлгэнд тохирсон хамгийн эрэлттэй үндэсний үйлдвэрлэлийн  бүтээгдэхүүнийг судлахаар бид хэд хэдэн үзэсгэлэнгээр орсон юм. Үндэсний хувцас, бээлий, оймс, түрийвч зэрэг олон бараа бүтээгдэхүүн байснаас бидний анхаарлыг нэг л бүтээгдэхүүн  илүү  их татсан нь “Одь тан” ХХК-ийн эрүүл мэндийн цайнууд байлаа. Уламжлалт анагаах ухааныг Монголдоо  хөгжүүлж, олон мянган хүнийг хүнд өвчнөөс  салгасан Хүний Гавьяат эмч П.Баатар өөрийн нэрээр нэрлэсэн “Dr.Baatar” нэртэй ургамлын гаралтай гурван төрлийн цай, хоол хүнс биеийн арчилгаанд зориулсан хоёр төрлийн халгайн бүтээгдэхүүн гаргажээ. Ихэвчлэн хүнд шатандаа орсон хойноо эмчид ханддаг Монголчуудаа өвдсөний дараа  биш, өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлж байгаасай гэсэндээ П.Баатар эмч энэхүү бүтээгдэхүүнүүдээ гаргажээ. Эх орны хөрсөнд ургасан эрүүл органик ургамлаа, технологийн дэвшилтэй  хослуулан үйлдвэрлэж, Америкийн магадлан итгэмжлэгдсэн хамгийн том  лаборториор шинжлүүлэн албан  ёсны эрхээ авсан эрүүл мэндийн цайнууд нь Худалдаа аж  үйлдвэрийн танхимын “Органик бүтээгдэхүүн” сертификатийг хэдийнээ авчээ. Биднийг энэхүү бүтээгдэхүүнтэй танилцаж байх зуур эдгээр цайг хүмүүс багц  багцаар нь худалдан авч байлаа. Эрүүл мэндээс илүү эрхэм баялаг гэж байхгүй учир хайртай дотны хүмүүстэй бэлэглэх хамгийн том бэлгийг “Одь тан” ХХК-иас аваарай.    

 

ХООЛ ХҮНС, БИЕИЙН АРЧИЛГААНД ЗОРИУЛСАН ХАЛГАЙН БҮТЭЭГДЭХҮҮН

Дөрвөн хуруу ургасан нялх халгай нь өөртөө маш их минерал агуулдаг учир, дээр үеэс Монголчууд ядаргаа тайлах зорилготой хуушуур бууз хийж иддэг байжээ. Монголд ургасан халгай нь, байгалийн эрс  тэс уур амьсгалд ургадаг учир үхэхгүйн тулд өөрөөсөө хамгаалагдах элементийг ялгаруулдаг байна. Тиймдээ ч бусад улсад ургадаг халгайгаас илүү хүний биед хэрэгтэй минерал уураг зэрэг олон төрлийн ашигтай нэгдлүүдийг агуулдаг байна. Хүний биеийн ядаргааг тайлж, архаг хууч өвчнийг дарж, цус төлжүүлэн дархлааг сайжруулах зэрэг маш олон төрлийн ашиг тусаараа Алое ургамалтай зүйрлэгддэг аж. “Одь Тан” ХХК хоол хүнсэнд хэрэглэх нунтагласан халгайнаас гадна үс арьс биеийн арчилгаанд зориулсан бүтээгдэхүүн гаргасан байна. 

Ач холбогдол нь:

-Алжаал ядаргааг тайлж. дархлааг сайжруулна.

-Астма, багтраа, уушгины эмгэгийн үед хэрэглэнэ.

-Хорт хавдар ба хавдраас урьдчилан сэргийлнэ.

-Бүх төрлийн шархны үед хэрэглэнэ.

-Хөхүүл эмэгтэйчүүдийн сүү ялгаралтыг дэмжинэ.

-Цус багадалт, шамбарамын үед хэрэглэнэ.

-Чийг бам, бөөр, шээсний замын үрэвсэл, бөөрний чулууг анагаах үйлчилгээтэй.

-Үсний сувгийн бөглөрөл арилгаж үс ургуулна

-Бүх төрлийн хордлогын эсрэг үйлчилгээтэй

-Хөлийг амрааж, цусан хангамжийг сайжруулж, хөлний ядаргааг арилгана

-Хүнсний хэрэглээнд зориулсан

-Үс, арьс, биеийн арчилгаанд зориулсан

-Эмчилгээний зориулалттай гутлын улавч

-Анагаах цайны цуглуулга

 

ДАРХЛААНЫ ЦАЙ

Кальциар баялаг учраас янз бүрийн ясны өвчнүүдэд сайнаар нөлөөлдөг. Мөн хөхүүл ээжүүдийн сүү  ялгаруулалтыг дэмждэг байна. Зөгийн балтай урвалд орохоороо ходоодонд сайнаар нөлөөлж хоол шингэлтийг сайжруулан өтгөн хаталтыг байхгүй болгодог. Харин бурамтай халгай нь биеийн ерөнхий   эрүүл мэндийг дэмжин цус төлжүүлж хийг дардаг зэрэг халгай нь дуусашгүй их ашиг тустай аж.

 

Ач холбогдол нь:

-Дархлааг сайжруулах

-Уушгины үйл ажиллагааг сайжруулах

-Ядаргаа тайлах

-Цус төлжүүлэх

-Хордлого тайлах

-Түрүү булчирхайн үйл ажиллагааг сайжруулах

-Хөхүүл ээжүүдийн сүү ялгаруулалтыг сайжруулах

-Харшлын эсрэг үйлчилгээтэй

-Хаван бууруулах

 

УУШГИ ЦЭВЭРЛЭХ ЦАЙ

“Dr.Baatar” брэндийн цай үйлдвэрлэгдээд хоёр сар болж байгаа хэдий ч аль хэдийнэ өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж амжжээ. Уушги цэвэрлэх цай нь хордлого тайлах үйлчилгээтэй учир томоохон уул уурхайн компаниуд болон хэвлэх үйлдвэрүүд байнгын хэрэглээ болгон ажилчдадаа авч өгдөг байна. Энэхүү цай нь цэр ховхлох ханиалга намдаах уушгины хатгалгааг намдаах зэрэг уушгитай холбоотой  бүх төрлийн хорыг гадагшлуулдаг учир ялангуяа агаарын бохирдолтой энэ цаг үед хэрэглэхэд илүү  тохиромжтой аж. “Одь тан” ХХК-ынхан зун болтол уушгины цайг уухыг зөвлөсөн.

Ач холбогдол нь:

-Ханиалга намдаах

-Уушгины хатгааг илааршуулах

-Архаг бронхит намдаах

-Уушги цэвэрлэх

-Цэр ховхлох

-Амьсгал уужруулах

-Уушгины өвчнөөс урьдчилан сэргийлэх

-Уушги тамиржуулах

-Мөгөөрсөн хоолой цэвэрлэх

-Амьсгалын бохирдлыг дарж махбодийг тэгшитгэнэ.

 

ЯДАРГАА ТАЙЛАХ ЦАЙ

Ядаргаа тайлах цайнд цайны дээд ургамлууд болох сөдөн өвс, бөөрөлзгөнө, халгай халгайны үр зэрэг  15-16 төрлийн байгалийн ховор ургамлууд орсон тул ядаргаа тайлж тайвшруулах үйлчилгээтэй аж. Ялангуяа хаврын улиралд ядаргаанд орж сульдсан хүмүүс энэ цайг уухыг зөвлөсөн. Ядаргаа тайлахаас гадна уушги, элэг, ходоодны үйл ажиллагааг сайжруулж, чийг бам чихрийн шижин ангина бөөрний чулуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

Ач холбогдол нь:

-Тайвшруулах

-Ядаргаа тайлах

-Уушгины үйл ажиллагааг сайжруулах

-Ходоодны үйл ажиллагааг сайжруулна

-Чийг бам өвчин

-Чихрийн шижин

-Ангина, судас хатуурах

-Элэгний үйл ажиллагааг сайжруулна

-Бөөрний чулуу, тамир тэнхээ сайжруулна

 

Номин супермаркетийн бүх салбар дэлгүүрээр худалдаалагдаж байна.

 

Хаяг СХД, 22-р хороо Тахилт “ОДЬ ТАН” үйлдвэр

Вэб: www.otochodi.mn

Цахим хаяг: contact@otochodi.mn

Facebook: Dr.baatar organic health products  

Утас: 77110725, 88107079, 88088993

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12