Гурван хүний амь аварсан алба хаагчдыг ахмад цолоор шагналаа

2017-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Галын аюулаас нэгэн гэр бүлийн гурван хүний амь насыг аварсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нарыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө цагдаагийн ахмад цолоор шагналаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, дэд дарга, дэд комиссар Ч.Болдбаатар нар алба хаагчдыг хүлээн авч уулзан, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэсэн юм.

Мөн тэдэнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Цагдаагийн алдар” тэмдгийг гардууллаа.  Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар өнгөрөгч баасан гараг /2017.02.10/-ийн 23:50 цагийн үед ажлаа тараад гэртээ харьж явах замдаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн ...тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг шуурхай арга хэмжээ авч унтраасан юм.

Тэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нарыг галын аюулд өртөж амь насаа алдахаас хамгаалж, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12