Өрхийн сарын дундаж орлого буурчээ

2017-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /02.15/ сэтгүүлчдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл 2017 оны нэгдүгээр сарын байдлаар ямар төвшинд байгаа талаар мэдээлэл хийлээ.  Энэ удаагийн мэдээлэлд ДНБ, ажиллах хүчний мэдээ, өрхийн орлого зарлага зэрэг мэдээллийг онцлон хүргэсэн юм.

Эдийн засгийн идэвхтэй хүн ам 1239.8 мянга байна

Ажиллах хүчний судалгааны өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1239.8 мянга байна. Үүнээс 659.7 (53.2 хувь) мянга нь эрэгтэй, 580.1 (46.8 хувь) мянга нь эмэгтэйчүүд байгаа аж.

Улмаар эдийн засгийн идэвхтэй хүн амын 698.9 (56.4 хувь) мянга нь хот, суурин газарт, 540.9 (43.6 хувь) мянга нь хөдөө орон нутагт амьдарч байгаа судалгаа гарчээ.

Чинээлэг өрхийн хэрэглээ ядуу өрхөөс 5.5 дахин их байна

Өрхийн нийгэм, эдийн засгийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.0 (0.8 хувь) мянган төгрөгөөр буурлаа. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого буурахад тэтгэвэр, тэтгэмжийн орлого 15.2 (9.2 хувь) мянган төгрөг, бусад орлого 5.2 (7.0 хувь) мянган төгрөгөөр өссөн хэдий ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 19.9 (24.6 хувь) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 898.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.4 (4.6 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.  Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 43.0 (6.9 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.  (3.9 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 42.6 (4.9 хувь) мянга байна

Улсын хэмжээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 42.1 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харуулж байна.

 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12