Д.Бат-Оргил: Албан тушаалтныг яаман дээрээс нь баривчлаагүй

2017-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зарим албан тушаалтныг авлига авсан хэргээр АТГ-аас саатуулаад байгаа юм. Хэргийн явцын талаар тус байгууллагын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан комиссар  Д.Бат-Оргилоос тодрууллаа.

-БОАЖЯ-ны албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдуулан саатуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 8-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан тушаалтан болон нэр бүхий иргэнийг хээл хахууль авсан, зуучилсан, өгсөн үндэслэлээр саатуулсан.  Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Саатуулагдсан иргэдийг өнгөрсөн ням гаригаас эхлэн гадуур шалгаж байна. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан тушаалтан Д-г хорьж шалгах хугацааг шүүхээс 14 хоногоор сунгасан. Хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Энэ хэрэгт яамны өөр албан тушаалтнууд оролцсон байж болзошгүй гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд тарсан. Энэ үнэн үү?

-Энэ хэрэгт холбогдуулан дээрх хүмүүсээс өөр ямар нэг албан тушаалтныг  шалгасан зүйл байхгүй. Сошиал ертөнцөд тархсан мэдээлэл бүр үнэн байдаггүйг иргэд ойлгодог болсон байх.

-Мөн хэдэн төгрөг авсан, өгсөн зэргээр барин тавин мэдээлэл цацагдаад байгаа шүү дээ. Тодруулбал, яаман дээрээ хүнээс мөнгө авч байгаад саатуулагдсан гэсэн мэдээлэл бий?

-Энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. БОАЖЯ-ны албан тушаалтныг яаман дээрээс нь баривчлаагүй.  Харин албан өрөөнд нь үзлэг, нэгжлэг хийсэн.

-Энэ хэрэгт улс төрийн шалтгаан байгаа юм биш биз дээ. Сүүлийн үед АТГ-ыг улстөржлөө гэх шүүмжлэл их болсон?

-АТГ иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, хуулийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэхүү асуудалд ямар нэгэн улс төрийн зорилго, чиглэл агуулагдаагүй.  Хуульд заагдсаны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12