Хөдөлмөрийн баатрууд ингэж ярьж байна

2017-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудад хүндэтгэл үзүүлэх  “Баатрууд аа, сайн байцгаана уу?”  уулзалт-шууд нэвтрүүлгийг TV-9 телевиз, Хөдөлмөрийн баатруудын холбоо хамтран жил бүр зохион байгуулдаг. Ивээн тэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Женко”групп оролцдог уламжлалтай. Манайулс 419 Хөдөлмөрийн баатартайгаас өнөөдөр 152 нь амьд сэрүүн ажиллаж, амьдарч байна. Тэднээс 100 орчим хүн жилдээ нэг болдог уулзалтандаа хүрэлцэн ирсэн юм. Баатруудын сэтгэгдлээс хүргэе.

Р.Батнасан /Монголын Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч, Хөдөлмөрийн  баатруудын холбооны тэргүүн/: Улс орныхоо  төлөө байдгаа шавхсан баатруудаа  төр харж үзээсэй 

-Хөдөлмөрийн баатруудын холбоо ямар ажил санаачилж хийж байна вэ? 

-Монголын Хөдөлмөрийн баатруудын холбоо  2009 оны наймдугаар сард анх байгуулагдсан юм. Тухайнүед 40 орчим Хөдөлмөрийн баатар цуглаж холбооны ерөнхий  захирлаар Дашцэрэн гуайг, гүйцэтгэх захирлаар намайг сонгосон. Ингээд баатруудынхаа эрх ашиг,нийгмийн асуудлыг шийдэх, хамгийн гол нь баатруудын хийсэн бүтээсэн, гавьяа нийгэмд мартагдах байдалтай  болсныг сэргээх, сурталчлах, арга туршлагыг нь хойч үедээ уламжлуулах зорилго тавьсан. Холбоо байгуулснаас жилийн дараа Дашцэрэн гуай эрүүл мэндийн шалтгаанаар надад ажлаа өгснөөр, би холбооны захирлаар ажиллаж ирсэн. Бид бүх баатруудаа Монгол Улсын хэмжээнд нэгтгэн бүртгэж, аймаг бүрт салбар зөвлөл байгуулсан юм. Манай улсад нийтдээ 419 Ххөдөлмөрийн  баатартай. Биднийг холбоо байгуулж  байхад  2007 баатар амьд сэрүүн байсан. Түүнээс хэдхэн жилийн дараа буюу өнөөдөр гэхэд 152 нь амьд сэрүүн байна.

-Хөдөлмөрийн баатруудын хамгийн ахмад,залуу, отгон нь  хэн бэ гэдгийг сонирхоё?

Энэ дотроос  хамгийн залуу нь 32-33 настай Олимпийн гурван баатар байгаа. Арваадхан залуу баатар байгаа нь спортын салбараас төрж гарсан. Бусад нь 60-аас дээш настай баатрууд байна. Хамгийн ахмад нь 1921 онд төрсөн Говь-Алтай аймгийн  Галт сумын уугуул Банзрагч баатар  одоо нас сүүдэр 96 хүрсэн ч нутагтаа малаа маллан амьдарч байна.

-Баатруудын нийгмийн байдал  хэр байдаг вэ. Түүнээс гадна иөр засагт хэлэх үг, нэмэрлэх  санал байна уу

- Бид баатруудаа сурталчилж,  гол нь арга туршлагыг нь дэлгэрүүлж, хойч үед уламжлуулах, үлгэр  дууриаллын алтан фондыг бий болгох олон талт ажлыг  зохион явуулсан. Сүүлийн үед  ахмадуудын зөвлөх фонд гэж гарлаа. Ахмадуудын тэтгэвэр,тэтгэмж бага,  Их зүтгэлийн эцэст бие бялдар,эрүүл мэндийн чадал тэнхээ шавхагдсан байдаг. Баатруудын 40 хувь нь төр засгаас орон байр авч үзээгүй.Мал маллаж, хөдөө орон нутагт ажиллаж, амьдарсан, өөрийн чадлаар зүтгэж ирсэн ийм л хүмүүс. Монгол Улсын гурав дахь Н.Энхбаярын санаачилгаар тухайн үедээ Хөдөлмөрийн  баатруудад 200 мянган төгрөг олгодог болсон.Тэр үедээ болж байсан ч одоогийн нөхцөл байдалд учир дутагдалтай байгааг хаа хаанаа ярьж байна. Баатрууд маань зүтгэл их, нэр нь сайхан ч, бодит байдалд  амьдралын төвшин тийм ч сайн биш шүү дээ. Баатар гээд  илүү харж үзсэн, анхаарсан юм байхгүй. Тиймээс үнэхээр баатрууд юм бол  нас нь бага үлдэж байгаа энэ хүмүүсээ  ядаж баатар шиг байлгадаггүй  юм  гэхэд  амьжиргаанд нь нэмэр болохуйц тэтгэмж олговол эм тарианы мөнгөтэйгээ   байхаар байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг хосгүй үнэт хүмүүс. Хийсэн бүтээсэн нь гайхамшиг. Бүх салбарын баатрууд бий.  Сүүлийн үед Хөдөлмөрийн баатар төрөхгүй байна. Хамгийн отгон нь  Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад гуай юм даа. Нас сүүдэр  нь 80 дөхөж байгаа хүн шүү дээ. Монголын ард түмэн баатруудаа дээдлэж,баатрууд маань  ач буянаа хайрлаж, ахмадуудыг  салбарын  зөвлөхөөр ажиллуулаасай гэж хүсч  байна. Баатрууд маань урт удаан наслаж, ихийг хийж бүтээж,үр хойчдоо алтан сургаалиа үлдээгээсэй.

-Таны хувьд аль салбарт хэдэн жил ажиллав?

-Би 1960-аад онд нисэхийн сургуультөгсч ирснээс хойш энэ салбарт  тасралтгүй ажилласан. 42 жил нисч 40 гаруй орны 100 гаруй хотод Монголынхоо далбаатай онгоцоор бууж нисч явлаа.  Энэ дотор Зөвлөлтийн орнуудад ашиглаж байсан АН-2 онгоцоос эхлэн сүүлд ТУЗУ-54 онгоцны анхны багаар  ажиллаж, багшилж, түүнээс хойш “Боинг”-ийн олон  төрлийн  онгоцыг жолоодож, олон шавь төрүүлсэн. Одоо тэдэн дотроос 5-6 гавьяат нисгэгч төрсөн. 2010 оноос тэтгэвэртээ гарсан ч ахмадын хороон даргын алба хашиж   одоог хүртэл хамт  явж байна.  

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Дорж: Бидний үетэй харьцуулахад техник, технологи асар их хөгжсөн  

-Их барилгын салбарын өчигдөр, өнөөдрийг харьцуулбал өөрчлөгдсөн байх. Туулсан замналаа эргээд  харахад танд юу бодогдож байна?

-Би 1962 онд анх барилгын байгууллагад орж,43 жил ажилласан. Барилгачин хүн гэдэг үнэхээр бахархалтай,  хийсэн бүтээснээ эргэж хардаг, түүгээрээ бахархаж  явдаг, орон сууцнаас нь эхлээд ард түмнээ хэрэгцээтэй зүйлээр хангах  талбарт ажиллаж байдаг, ийм хүмүүс. Барилгачин хүн  халуунд халж,хүйтэнд хөрч амаргүйдавааг туулж ажилладаг. Энэ зовлонг нь бригад удирдаж байгаа дарга, мастер,техникчид мэдэрч,ажил,амьдралыгнь шийдэж авч явдаг үе байлаа,тухайн үед. Одоо цаг сайхан болжээ. Барилга барих ч амархан болж. Тоног төхөөрөмжөөсөө эхлээд дэвшилтэт шатанд гарчээ. Бидний үед 10 см-тэй шалны плита  өрдөг байсан бол одоо 60-80 см өргөнтэй болсон байна. Юм хөгжинө гэдэг гайхалтай юм. Тэр замыг туулж ирсэн бид өнөөдөр салбарынхаа хөгжлөөр их бахархах юм даа. Ингээд миний өссөн төрсөн нутаг,  намайг энэ хүртэл хүндэтгэлийн тавцанд хүргэж өгсөн их барилгын хамт олон, баянхонгорчууд, ах дүү,  төрөл төрөгсөд, Монголын ард түмэн, анд нөхөд,шавь нартаа  гарч байгаа тахиа жилийнхээ Цагаан сард сайхан шинэлээрэй,өнөр өтгөнболж, санасан бүхэн нь биелж,  амжилт бүтээл нь асаасан галын дөл шиг бадарч,Лха Таван тэнгэрт тэтгэгдэж явах болтугай гэж ерөөе. 

 

Ж.Доржханд /Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, саальчин/: Шударга хөдөлмөрийн үр шим гардаг

-Саальчин баатруудын төлөөлөл болсон танд баярын мэнд хүргэе. Энэ хүртэл явж ирсэн хөдөлмөр, замналынхаа тухай дурсахгүй юу?

-Бүх баатрууддаа, жилдээ нэг болдог уулзалтандаа зорин ирсэн баатрууд, зохион байгуулагчдад баярлаж байна. Би Хэнтий аймгийн Биндэр сумын хүн. Сайхан нутгаараа овоглож, саальчин баатар болсон нь ганц миний ч биш олон хүний,   нутгийн олны минь  хувь заяа юм. Би 1954 онд нэгдэлд  орж, 1958 оноос Монголын анхны мянгат саальчин, 1979 онд Хөдөлмөрийн баатар болсон. Тасралтгүй 1000-1800 литр сүү сааж энэ амжилтанд хүрсэн юм. Манай  суманд бараг анхны  баатар, тухайн үедээ. 18 насандаа Д.Сүхбаатарын одонгоор үагнуулж байсан Найданжавын Цэвэлмаа гэж саальчин хүн байлаа. Бурхны оронд  буцсан, хөөрхий минь.  Хөдөө аж ахуйд анхны социалист хөдөлмөрийн бригад байгуулж, үүрэг аваад түүнийгээ биелүүлж чадалгүй бурхан болсон. Тэр үүргээ арван  саальчны хамт надад хүлээлгэж өгөөд ахлагчаар нь намайг тавиад хорвоогоос буцсан юм  даа. Цэвэлмаагийнхаа амлаж авсан үүргийг биелүүлэх гэж  зүтгэсээр яваад Хөпдөлмөрийн баатар болсон юмдаа, 1979 онд. Монголдоо сүүн далайн өлгий нутаг өргөмжлөлийг авсан. Засгийн газрын ХЭГ-ын дарга н.Бадарч гуай тийм нэр өгч байсан юм. Манай нутаг улсын хэмжээнд сүү, тосоороо нэгдүгээр байрт орж байсан. Архангай аймаг цагаан идээгээрээ нэгдүгээр  байрт орж байсан. Би 1990 онд  зах зээл эхэлж, сааль сүүний ажил хувьд гарахад олныг бараадаж Улаанбаатар хотод ирсэн. 1992 оноос хойш тэр ажлаа таслалгүйгээр сүү, цагаан идээгээ зарж,тэгэхдээ сүүгээ Батсүмбэрийн саальчин Ариунжаргалаас авч, хотынхоо нэгдүгээр 40 мянгатынхныг хангаж суудагболсон. Одоо ч тэр л ажлаа хийж  байгаа. Манай Хэнтий нутгаас  өвлийн цагт хөлдөөсөн сүүгээ нааш ирүүлдэг. Хэнтий аймгийнхнаа,биндэрчүүдээ  нэрд гарсан цааган идээгээ сайхан хэвээр нь хийж,хүнд итгэл найдвартай , нэр хүндтэй бүтээгдэхүүнээр үйлчилж бай гэж эндээс захиж бас захиргаадаж суудаг даа. Зарим газар сарлагийн  сүү  зарж байгааг харахад цэхийсэн юм байх. Тэгж сарлагийн нэрийг барьж, хүнийхэрэгцээ хангахгүй сүү зарж болохгүй. Үнэнч  шударга  явах хэрэгтэй. Үр хүүхдээ сайхан хүнсээр тэжээх хэрэгтэй. Тэгж л захиж, сургаж сууна даа. Улс эх орондоо шударгаар хөдөлмөрлөж, ард түмнээ дэмжиж байх хэрэгтэй. Эмээ нь  нас сүүдэр 80 хүрч байна. Эх  орондоо, хамт олондоо баярлалаа. Үр хүүхэд минь,хойч үеийн залуус та бүхэн минь үнэнч шударга байж, зөв амьдраарай.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Дугуйцагаан:Хөдөлмөрөөр хүмүүждэг гэдгийг залуустаа  дахин дахин хэлье

-Баатруудын уулзалтын сонин сайхан нь, нийгэмд нөлөө нь юу байдаг вэ. Залууст хандаж та юу хэлэх вэ?

-Хөдөлмөрийн баатрууд  жилдээ нэг уулздаг,энэ их сайхан. Нөгөө талаас залуустаа үлгэр дууриал үзүүлж, энэ хүмүүс хөдөлмөрлөж, нэр алдарт хүрсэн юм байна, ямар замналаар явав, яаж ажиллаж байв гэдгийг сонирхож хардаг байх  гэж боддог. Залуутаа  хандаж хэлэхэд, хүн хөдөлмөрлөх л юм бол сайхан амьдарч,сайхан явна.  Бидний дээдэс,ахмадууд, аав,ээж, анх үйлдвэрт ажилчин болоод ороход түшиж авсан хамт олон хөдөлмөр хийж байж чи хүн болно шүү, хөдөлмөрийн дээдийг төгсч  байж  жинхэнэ ажилчин,  хөдөлмөрийн хүн болно шүү гэж захидаг байлаа. Тэр амьдралын үнэн юм. Тиймээс залуустаа үүнийг л захина. Хүн ажлыг голж болохгүй,  харин ажил хүнийг голдог. Ямар ч ажил хийж байсан, сэтгэлээ өгч, үнэнч хөдөлмөрлөж,сэтгэлийн сайхнаар сайн явдаг юм шүү. Залуус минь хөдөлмөрлөөрэй, хөдөлмөрөөр хүмүүждэг юм шүү гэдгийг дахин дахин хэлье. Миний хувьд хүн үйлдвэрийн зөөлөн оёдлын нэгдлээс ажлын гараагаа эхэлж, 17 жил ажиллаад баатар болсон. 15 жил мастер хийсэн. Үйлдвэрүүд маань зогссоноос хойш 10-аад жил хувиараа хөдөлмөр эрхэлж  байна. Одоо бодоход 40 гаруй жил оёдлын машины ард сууж байна даа. Хүн ямар ч ажлыг хийсэн гагцхүү сэтгэлээсээ ажиллах ёстой.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жүгдэр: Хөдөлмөрийн үр шим хэзээ нэгэн цагт гардаг

-Баатар болох алтан мөч хүртэл их барилгын салбарт та хэдэн жил ажиллав. Өнөөгийн залуустаа юу хэлэх  вэ?

-Би 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх хүндэт цолыг хүртсэн. Улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож, их барилгын салбарт 40 шахам жил ажилласан. Анх 15 настай нормчноор ажилд орж байлаа. Барилгын бүтээн байнгуулалтын ажил сайхан. Түүх, дурсгал ихтэй. Барьсан барилгаараа түүх бичиж үлдээдэг. Миний  гар бие оролцсон барилгууд гэвэл өнөөдөр Лениний музей, Хувсгалын музей, Тооцоолон бодох төв, Нэхмэлийн үйлдвэрийн өргөтгөл, үзэсгэлэн, чимэглэлийн барилга, орон сууцны бүх хороолол байна. Хамт олныхоо итгэл найдварыг хүлээж, энэ том хүндлэлийг хүртсэндээ баярлаж явдаг. Барилгачин  хүн бэрхшээлээс шантардаггүй, хөдөлмөрч хүмүүс байдаг. Залуучууддаа хэлэхэд, маш их хөдөлмөрлөж, ажилч хичээнгүй байгаарай. Хөдөлмөрийн үр шим хэзээ нэгэн цагт гардаг юм шүү. Монголчууддаа сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч  Ч.Насантогтох: Баатруудын эгнээнд шавь нартайгаа хамт багтсан, би азтай

-Спортын салбараас төрсөн баатрууд  олон анхдагч онцлогуудтай юм байна.  Баатруудынхаа тухай  та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 419 төрснөөс одоо 152 нь  амьд сэрүүн байна. Хөдөлмөрийн баатар болно гэдэг үнэхээр улс эх орондоо, дэлхийд Монгол  Улсын нэрийг мандуулсан асар их хөдөлмөрлөсөний үр шим юм. Ийм хүмүүст олгодог гэж би боддог. Тиймээс би энэ цолыг авсан хүмүүсээ үнэхээр их биширч,шүтэж, бүр хүүхэд байхаасаа  хүндэлж ирсэн. Тэдний эгнээнд орсондоо, өнөөдөр байгаа 152 хүний  нэг байгаадаа  үнэхээр их баяртай байдаг. Тэр дотор миний шавь нар бас анхны  гэдэг тодотголоороо Хөдөлмөрийн баатар болсон байдаг. Тухайлбал, манай Н.Түвшинбаяр Олимпийн анхны аварга. Х.Цагаанбаатар анхны  дэлхийн аварга. Би Монголын дасгалжуулагчид дотроос төрсөн анхны Хөдөлмөрийн баатар. Тиймээс анхдагч гэдэг түвшинд хүрсэндээ бас баяртай байдаг. Баатрууддаа баяр хүргэе. Баатруудын уулзалтыг ивээн тэтгэж байгаа шавьдаа баярлаж байна.   “Женко” группээс  уулзалтыг зохион байгуулахад оролцож байгаа. Миний шавь, УИХ-ын гишүүн асан, Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, гавьяат тамирчин Х.Баттулга  сайхан саначилга гаргажээ. Баатрууд  олонхнь өндөр настнууд байгаа. Тэднийгээ эргэн дурсч,сурталчилж байгаад  баярлалаа. Хүүгийнхээ өмнөөс ээж нь төлөөлөл болж  энэ ёслолд ирсэн байна. Шавьдаа маш их баярлалаа, миний шавь ийм сайхан сэтгэлтэй хүн шүү гэдгийг ард түмэндээ дамжуулж хэлье.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн: Хүн болгоны арга туршлага өөр, сурах юм их  

-“Баатруудаа,сайн байцгаана уу?” уулзалт-нэвтрүүлгийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Жил бүр уламжлалт уулзалт зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлдэг “Женко”групп, TV-9 телевизийн хамт олонд  баярлалаа. Биднийг урьж, үгийг маань сонсч, басолон нийтэд дамжуулж,цэнхэр дэлгэцээр ард түмэнтэй, хамт олонтой   маань уулзуулж байдаг “Баатрууд аа,сайн байцгаана уу?” уулзалт маань үр нөлөөтэй, уламжлал болсон сайхан уулзалт,  нэвтрүүлэг юм. Манай хөнгөн үйлдвэрийн салбараас 27 Хөдөлмөрийн баатар төрж гарсан байдаг.  Түүнээс 15 нь амьд  сэрүүн байна. Оёдлын салбараас анхдагч болсон Ц.Амгалан бол араасаа олон хүнийг уриалан дуудсан бахархалт хүн. Түүнтэй социалитс уралдааны гэрээтэй ажилласан олон хүн баатар болсон. Нэхмэлчин баатар Гүнжинлхам гуай бол ажилдаа маш нарийн төлөвлөгөөтэй, тооцоотой, дэг журамтай  ажилладаг хүн, арга туршлага ньүлгэр дууриалтай байлаа. Энэ мэт манай салбарын баатрууд бүгд тус бүрдээ арга туршлага нь өвөрмөц, залууст үлгэр дууриалтай  хүмүүс юм.

Эх сурвалж: www.polit.mn

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

1 цаг 4 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

1 цаг 17 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

3 цаг 17 мин
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

3 цаг 27 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

3 цаг 43 мин
Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

4 цаг 6 мин
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

УИХ-ын гишүүн Э.Батшугартай энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх Зээлийн мэдээллийн тухай хуулийн талаар ярилцлаа.

9 цаг 19 мин
АН-ынхан төмөр зам, тэрбум мод, бас алдсан тамганыхаа ардах учрыг “сонсоно”

УИХ-ын чуулганы 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн хуралдаанаар Л

9 цаг 19 мин
Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар үлдэх “гавьяа”-гаа байгуулав уу?!

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдсон. Тэгээд, танхимынхаа Гадаа

9 цаг 19 мин
Улс төрийн тодорхойгүй байдал эдийн засгийг ч тодорхойгүй болгож байна!

УИХ-аас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар өчигдрийн байдлаар

9 цаг 19 мин