Бүтээгдэхүүнийхээ хугацааг шалгаж авахыг анхааруулж байна

2017-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БАЯР-ОТГОН

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Цагаан сар болох гэж байгааг холбогдуулан зах болон томоохон худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийсэн. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын улсын ахлах байцаагч Т.Оюунбилигээс тодрууллаа.

-Цагаан сар болох гэж байгааг холбогдуулан хүнс, цагаан идээ болон бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн гэсэн. Ер нь ямар хүрээг хамаарсан шалгалт явагдаж байна вэ?

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хянан шалгахаар баталсан урьдчилан сэргийлэх хянан шалгалт хийх тухай удирдамж гаргасан. Үүний дагуу нийслэлийн есөн дүүрэгт хүнсний худалдаа үйлчилгээ, үйлдвэр явуулдаг газруудын үйл ажиллагаанд хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийг хамарсан хоол хүнсний хордлого гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, ажил үйлчилгээний чанар зэрэгт стандартын шаардлагыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдалыг арилгах, үүсч болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 88 улсын байцаагч Сар шинийг өнгөртөл хяналт шалгалт явуулна. Одоогийн байдлаар бараа бүтээгдэхүүн, хүнсний үйл ажиллагаа явуулдаг 68 аж ахуйн нэгж, 101 иргэн нийт 169 салбар төвүүд хамрагдаад байна.  

-Хяналт шалгалт хийх явцад ихэвчлэн ямар зөрчил илэрч байна вэ?

-Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх явцад голчлон хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн, гарал үүсэл нь тодорхой биш бүтээгдэхүүнүүд илэрсэн. Иймд илэрсэн зөрчлийг Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байна.

-Ихэвчлэн ямар бүтээгдэхүүн зөрчилтэй байна. Иргэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Нийтлэг илэрч байгаа зөрчил өндөг, кремтэй бүтээгдэхүүнийг стандартын темпертурт хадгалдаггүй. Зүгээр лангуун дээрээ тавьж зардаг зөрчлүүд илэрч байна. Мөн импортоор орж ирсэн бүтээгдэхүүнүүд гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчил их гарч байгаа юм. Жишээ нь, Солонгос, Хятадаас орж ирсэн бүтээгдэхүүн яг тэр улсынхаа хэл дээр бичсэнийг иргэд маань ойлгохгүй, төөрөгдүүлж байна. Яг стандарт шаардлагад нийцсэн англи, орос хэл дээр гарсан байх ёстой байдаг. Иймд иргэд маань бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүсэл нь тодорхой хэсгийг шалгаж, хадгалалтын хугацаа, горимыг сайн хянаж авахыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12