Уралд суралцах инженерүүдийн тоог нэмэгдүүлнэ

2017-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ЭНХТУНГАЛАГ

Уралын Холбооны Их Сургуулийн ректор В.А.Кокшаров, нэгдүгээр орлогч захирал В.А.Кортов, орлогч захирал А.В.Пономарев нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийлээ. РЦНК-ийн танхимд болсон айлчлалын онцлог нь УПИ, УрГУ, УрФУ, төгсөгчдийн Монголын холбооны өргөтгөсөн уулзалт юм. Уулзалтад үе үеийн төгсөгчдийн төлөөлөл мөн БСШУЯ, МУИС, ШУТИС, Уралын Холбооны Их Сургуулийн төлөөллүүд, бусад албаныхан оролцлоо. Уралын Холбооны Их Сургуулийн ректор В.А.Кокшаров илтгэлдээ “Бидний цаашдийн зорилт бол Уралын холбооний их сургуульд дэлхийн хэмжээний боловсролын төв байгуулах зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцолж байв.  Уралд төгсөгчдийн холбооны тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Галаарид  “Монголын төр нийгэм, урлаг соёл бүхий л салбарт Уралд суралцсан нэр бүхий олон хүн байдаг. Манай холбоо 2013 онд байгуулагдснаас хойш жил бүр уг уулзалтыг зохион байгуулдаг болсон. Бид Уралын холбооны их сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлэх, чанартай сургалтаар чадварлаг боловсон хүчин эх орондоо бий болгох зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд манай холбооноос явуулж байгаа гол ажлууд нь  Уралын холбооны их сургуультай танилцах хөтөлбөрөөр дунд сургуулийн хүүхдүүдийн хэсэг, багийг хоёр дахь удаагаа явуулаад байна.  Олон нийтэд тус сургуулийн таниулах, мэдээллийг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна. Жил бүр манай улсад зохион байгуулдаг боловсролын үзэсгэлэн яармагт оролцож Уралын их сургуулийг таниулах, сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгдөг.  Сүүлийн үед хэлэлцээрийн төвшинд монгол залуучуудын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах тухай санал солилцож байна.  Төр, нийгэм, урлаг соёл бүхий л чиглэлээр суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэх тэр дундаа техник технологи, инженерийн чиглэлээр суралцаж буй залуусын тоог нэмэгдүүлэхэд эрс анхаарч ажиллахаар боллоо. Манай улсад тулгамдаж буй хүнд, хөнгөн үйлдвэр байгуулах үйлдвэржилтийг бий болгох, техник технологийн шинэчлэлд анхаарч шинэ чадварлаг боловсон хүчин бий болгох тухай асуудал билээ. Үүнээс үүдэн ШУТИС, Уралын Их Сургуулийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа юм. Уралын холбооны их сургууль нь 30-аад жилийн өмнөөс Монгол инженерүүдийг бэлтгэж эхэлсэн. Үүний үр шимээр манай улсын уул уурхай, зам тээвэр, дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний салбар хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж байв. Энэ өдрийн хуралд үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болсон 50 гаруй хүн оролцож санал бодлоо солилцсон. Тус сургуульд 1962 оноос Монгол оюутнууд суралцаж эхэлжээ. Одоогоор Уралын дээд сургууль, Урал улсын ХААИС, Хөгжмийн дээд сургууль, багшийн их сургуулиудад Монгол оюутнууд суралцаж байна. Сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн чиглэлээр суралцах нь олон болжээ. Уралын хөгжмийн их сургуулийг төгссөн Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Ардын жүжигчин Ж.Долгор, А.Энхтайван нарын дуучид, төрийн шагналт З.Хангал, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Б.Шарав нарын хөгжмийн зохиолчид, МУУГЗ удирдаач Н.Туулайхүү, А.Цэдэн-Иш нар Монголын соёл урлагын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Төр нийгмийн салбарт Зандаахүүгийн Энхболд, Б.Жигжид, Ц.Цэнгэл, “Ажнай” Бат-Эрдэнэ, Ж.Отгонбаяр, До. Ганболд, Ц.Оюунгэрэл, “Хурд”-ын Чойжилсүрэн, Н.Батцэрэг, “Датаком”-ын Энхбат, Багануурын гэх Х.Балсандорж, Ногоон намын Д.Баасандорж, Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын дарга асан Г.Мөнхбаяр, ерөнхий менежер Б.Бадрал гээд олон эрхмүүд Уралын төгсөгчид юм.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12