Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчлэлийг ярилцав

2017-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБ-ын Хүн амын сантай хамтран жендерт суурилсан хүчирхийлэл, хууль эрхзүйн орчны талаас өчигдөр сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийлээ. Энэ хүрээнд энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулга, шинэлэг зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн юм. НҮБ-ын Хүн амын сангийн улс орныг дэмжих зургаа дахь хөтөлбөр энэ жилээс эхэлж байгаа юм байна. Монгол Улсын хувьд гэр бүлийн хүчирхийллийн асуудал онцгой анхаарах хэмжээнд хүрснийг тус сангийнхан үйл ажиллагаандаа тусгаж энэ удаагийн хэлэлцүүлэгт хамтран оролцож буйг НҮБ-ын Хүн амын сангийн жендерийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Оюун ярилаа. Гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн асуудалтай тэмцэхийн тулд олон нийтэд мэдээлэл хүргэж буй хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг чадавхижуулах ажил нэн тэргүүнийх гэж тэд үзжээ. Тиймээс энэ чиглэлд түлхүү анхаарсан олон ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэж тэрээр бас дурдав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга өгсөн юм.

 

ЗАСАГ ДАРГА ЦАГДААГААС ДУТАХГҮЙ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ

Үндсэн хуульд хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална хэмээн заасан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд ойрхон давтамжтай үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлууд эцэг хуулийн заалтууд хэрэгжихгүй, үр нөлөөгүй болсныг харуулсан. Нөгөө талаар төр засгаас хууль эрх зүйн орчноо сайжруулахыг шаардсан явдал байв. Хуулийг шинэчлэн найруулсан багийнхны үзэж буйгаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль анх 2004 онд батлагдахдаа хамтын ажиллагааны зохицуулалт дутмаг байсан нь эхний томоохон алдаа гэж байна. Тиймээс шинэчлэхдээ энэ асуудлыг гол болгон оруулж, хүчирхийллээс хамгаалах, мэдээлэх субьектуудыг нарийвчлан зааж, тэдний эрх үүргийг ч тодорхой тусгажээ.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хамгаалалт, хариуцлага гэсэн цогц үйлчилгээг багтааж өгснийг ч онцолж байна. Хүчирхийллийн дуудлага бүрт цагдаа хэргийн газарт очиж аюулын зэргийг тодорхойлж өгөх үүрэгтэй. Түүнчлэн цагдаагаас дутахгүй аймаг, сум, хороо, дүүргийн Засаг дарга хариуцлагатай үүрэг хүлээхээр тусгаад байна.

 

ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭГ ӨРГӨТГӨВ

Гэр бүл байсан, хамтран амьдрагч, хамаатан садан гээд гэр бүлтэй холбоотой бүхий л субьектууд энэ хуульд хамаарагдана. Ингэснээр хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж байгаа ач холбогдолтой гэж хуулийн багийнхан үзэж байна. Хүчирхийлэлд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөггүй, ахмад настнууд ч гэсэн өртдөг байна. Тиймээс тэдний эрхийг хамгаалах асуудлыг ч шинэ хуульд тусгажээ. Хариуцлагын хувьд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд ч, Эрүүгийн хуульд ч зөөлөрч орж ирсэн гэж хуульчид үзэж байна. Аливаа зүйлийн хариуцлагыг чангаруулах тусам тухайн асуудал хумигдана гэсэн ойлголт байдаггүй гэцгээж байна.

Хүчирхийллийг зөвхөн бие махбодь, бэлгийн гэж үздэг байсан өргөн хүрээнд ойлгож, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гомдол гаргаж хариуцлага хүлээлгэх үйлчлэл байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12