ТҮЦ-нээс Эрдэнэт хүртэлх Төрийн дээрэм

2017-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ЭРДЭМ

Хөрөнгөтний өмчийг нийгэмчилж, Хүүхнүүдийн гэзгийг тайрсан 1917 оны коммунист хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Хойд Орос улсад мандсан улаан хувьсгалын туяа Монголд тусгалаа олж 1921 оны ардын хувьсгал хийсэн түүхтэй. Ард түмнээ харийн дарлалаас чөлөөлсөн хувьсгалыг бид хийсэн тунхаглах дуртай Ардын нам 100 жилийн дараа буюу 2017 онд Монголд төрийн эрх барьж байна. Коммунист хувьсгалыг гардан хийсэн нам маань 100 жилийнхээ ойд гойд гойд бэлэг бариад байгаа юм даг уу даа. Улаанбаатар хотын энд тэнд тавьсан хэдэн ТҮЦ-ийг Сундайн Батболд, Цэндсүрэнгийн Сундуй хоёр нь намаржин өвөлжингөө л хураасан. ТҮЦ-ний цаана яахав дээ, хоногийн хоолны мөнгөө чадан яадан олдог, хотын эрх мэдэлтнүүдтэй ханцуйн дотроо наймаа хийчих чадалгүй ядарсан ард түмэн л байгаа шүү дээ. Цагдаа, мэргэжлийн хяналтын газар гээд төрийн өмнөөс шалгадаг торгодог байгууллагынхны хүчээр ТҮЦ-нийхнийг хүч түрэн ТҮЦ-тэй нь хамт зөөсөн дөө.

ТҮЦ-нээс эхэлсэн төрийн дээрэм намрын чуулганы хаалттай зэрэгцээд УИХ дээр өрнөв. Эрдэнэтийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авсан шийдвэрийг УИХ цуцалж байна. Тэгээд улс авах юм гэнэ.  Нөгөө хувийн өмчид тулгуурласан нийгэм байгуулаад 25 жил болж байгаа зах зээлийн нийгмээ бүр мартчихсан нөхөд төр авах нь зүйтэй гээд хашгирч байна аа. Ингэж хашгирч байгаа Ц.Нямдорж, Раднаасэд... нарын гишүүд улсаас тодруулбал, татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин аваад сууж байснаас улсын санд ямар татвар төлж, улс орныхоо төлөө биш юмаа гэдэг хувьдаа юу бүтээж босгосон юм бэ гэдэг ч бас  асуудал шүү. Ам нь биш гар хөдөлдөг улстөрчид хэрэгтэй гэдгийг Америкийн ерөнхийлөгч Трамп хүртэл тангараг өргөхдөө хэлж байсан.

Өнөөдөр хувийн өмчийг үзэн ядаж, өмчийг нь хураа гээд сууж байгаа Гарамжав тэргүүтний өмчийг маргаашийн улаан хувьсгалч Нямдорж, Раднаасэд хоёр гарч ирээд хурааж авна гээд явахад үгүй гэх газаргүй л боллоо. Бусдын эрхийг хамгаалахын төлөө дуугарахгүй бол, чиний эрхийг хамгаалж дуугарах хүн маргааш үлдэхгүй гэдэг том агуулгатай үг шүү.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12