Шатахууны компаниудын эрх баригчдад барьсан сюрприз

2017-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Монголчууд сюрпризэд дуртай ард түмэн. Эрх баригчид энэ хэд хоногт халамжийн бэлгээр бөмбөгдөж өглөө. Ард түмэн ч найсраг аргагүй алгаа тосоод авлаа. Харин Засгийн газарт буцаагаад барьсан бэлэг нь шатахууны үнийн нэмэгдэл байв. Саяхны нэг л өглөө бостол ШТС-ууд үнэ нэмсэн, бухимдсан жолооч нар энд тэндгүй бужигнав.

Шатахууныг хэн дуртай нэг өглөө үнийг нь нэмж, бууруулчихдаг эд биш. Шатахуун бол төр засгийн бодлогоор явдаг. Үнийн асуудлыг төр, хувийн хэвшил, өрсөлдөөн, хэрэглэгчийн байгууллагын төлөөллүүд хэлэлцэж шийддэг учиртай. Уг нь ингэх учиртай гэж төрийнхөн хэлэхээс цаашгүй, билэг тэмдгийн чанартай зохицуулалт болжээ.

Үнэндээ шатахуун импортлогчдод энэ шийдэл, зохицуулалт огт хамаагүй. Тэд Монгол Улсын Засгийн газрыг харцаараа хөдөлгөдөг болчихож. Монгол Улс шатахууны хараат гэж ярьдаг ч яг үнэн хэрэгтээ импортлогч хэдхэн компанийн мэдэлд орчихжээ.

АН-ын Засгийн газрын үед жижиглэнгийн шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг Монголбанкнаас хэрэгжүүлж, ам.долларын форвард хэлэлцээг сар бүр хийдэг байв. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сард Үнэ тогтворжуулах зөвлөл хэлэлцэн Засгийн газарт санал хүргүүлсний дагуу гаалийн онцгой албан татварыг бууруулсан. Үе, үеийн Засгийн газар шатахуун импортлогчдын харцаар хөдөлж, ээлтэй бодлого хэрэгжүүлж ирсэн. Эдүгээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж, ОХУ-д л гэхэд шатахууны үнэ өмнө байгаагүйгээс хямдраад буй.

Гэтэл шатахуун нэмэгдээд 10 орчим хоног болж байхад зохицуулалт нэг ч алга. Уул уурхайн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Шалгаж байна. Ажлын хэсгийн дүн гарах болоогүй” гэснээс гавьсангүй. Өмнө нь ч шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн дуулиан дэгдэж, шүүхийн шатанд хэдэн жил болсон ч эдүгээ хариуцлага хүлээж, нөхөн төлбөр төлсөн компани нэг ч үгүй.

Тэдний энэ удаагийн эрх баригчдад барьсан ээлжит бэлэг ийнхүү үргэлжилж байна. Энэ хооронд шатахууны компаниуд ашгаа хүртсээр, ард түмэн нь нэмэгдэлтэй шатахууныг хэрэглэсээр...

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12