
Т.ДАЛАЙ
Орон сууцны ипотекийн зээлийн шинэчилсэн журмыг өнгөрсөн оны аравдугаар сард Монголбанк баталсан. Энэ журмын дагуу арилжааны банк, Монголбанк болон бусад орон сууцны ипотекийн зээлийн оролцогчид хамтарсан гэрээг өнөөдөр /01.10/ байгууллаа. Ингэснээр цаашид орон сууцны ипотекийн зээл тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэнэ гэж Монголбанкнаас тайлбарласан юм. Одоогийн байдлаар ипотекийн зээл авсан иргэдийн эргэн төлөлтөөр шинэ зээл олгож байна. Энэ нь сард 25-30 тэрбум төгрөгийн шинэ ипотекийн зээл гардаг гэсэн үг юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш өнөөг хүртэл 118 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.
Эх сурвалж:www.polit.mn