“Талын түмэн адуу” эвент жуулчдын сонирхлыг татаж байна

2017-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хоёр жилийн өмнөөс Хэнтий аймгийн Батноров суманд “Талын түмэн адуу”  адууны баярыг зохион байгуулж ирсэн билээ.  Тэгвэл энэ жилийн баяр ирэх 18, 19-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд болох гэж байна.  “Талын түмэн адуу”  эвентийн ерөнхий зохион байгуулагч Э.Цэрэнбаттай ярилцлаа.

- “Талын түмэн адуу” наадмыг жуулчид сонир­хож эхэлсэн байна.  Энэ жил хэчнээн жуулчин ирэхээ мэдэгдээд байна вэ?

-Бидний зохион байгуулдаг эвент нь олон улсын цөөнгүй хэвлэлээр ца­цаг­даж гадныхны ан­хаарлыг татаж байна. Хятадын Шинхуа, АНУ-ын “Тhe Guardian”, Английн  “Daily UK”, “Yahoo” зэрэг хэвлэл мэдээллийн сувгуудаар манай эвентийн тухай онцлон бичиж, нийтэлсэн байна. Түүнчлэн гэрэл зурагчин Ч.Батзаяагийн шарга азарганы зураг Английн “Daily Telegraph” сэтгүүлийн 2016 оны шилдэг зургаар шалгарсан бөгөөд “weather.com”, “asiarussia.ru”, “mailonline.com” зэрэг томоохон сайтуудад “Талын түмэн адуу” эвент арга хэмжээтэй холбоотой мэдээ мэдээлэл болон фото зургууд нийтлэгдэж дэлхий нийтэд хүрч байна. Энэ жилийн наадамд Солонгос, Франц, Швед зэрэг 10 гаруй орны 30 орчим жуулчин ирэхээ мэдэгдээд байна.

-Монгол адууны орон. Тэр ч утгаараа их сонирхолтой бахархал төрөм наадам юм. Энэ эвентийг зохион байгуулах санаа хэрхэн төрөв?

-2015 онд “Морьтон Монгол” төсөл хэрэгжиж эхэлсэн. Түүнээс ч санаа авч эвентээ зохион байгуулах болсон. Эзэн Чингис хаан дэлхийн талыг эзэлж явахад унаж явсан монгол адуу нь өнөөдөр дөрвөн саяд хүрч, нэг хүнд ногдох адууны тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Бид энэ онцлогоо харуулж, мэдрүүлсэн монгол адуутай холбоотой эвент байхгүй байгаа нь энэ наадмыг зохион байгуулах шалтгаан болсон.  Мөн цан хүүрэг татуулсан өвлийн морьдын сүр жавхлан ямар сайхан билээ.  Энэ бүхний орон зай үгүйлэгдэж байлаа.  Тиймээс, цаг үе нь таарсан сонирхолтой эвент болж байна. 

-“Талын түмэн адуу” наадам маань Хэнтий аймагт болно гэж байсан.  Яагаад Төв аймгийн Алтанбулагт зохион байгуулагдахаар болчихов?

-Бид Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар ажиллаж байлаа.  Гэтэл малын халдварт өвчин гарсан гэх шалтгаанаар манай наадмыг зохион байгуулах боломжгүй болсон.  Энэ бол  олон улсын хэмжээний эвент.  Бид жилийн өмнөөс дараагийн наадмынхаа төлөвлөгөөг гаргаж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд сурталчилдаг. Уг нь Хэнтий аймгийн Батноров сум эртнээс адууны нутаг байж ирсэн, өнөөдөр Монгол Улсын хамгийн олон адуутай сумын нэг учир адууны өлгий нутаг гэж бодож хийж эхэлсэн юм. Мөн адуучдын үнэнч анд Тайга анч нохой, Тожил хийцийн мөнгөн эмээл, хэрэгсэл гээд бусдад харуулах зүйлс ихтэй байхаас гадна улсын хошой тэргүүний Соёлын төв нь урлаг соёлын хувьд хаа газрын хүний өмнө нүүр улайхгүй байдаг зэрэг онцлогтой байлаа. Гэтэл халдварт өвчин гарсан гэх шалгаанаар наадам маань Төв аймгийн Алтанбулаг суманд болохоор боллоо. Энэ талаар жуулчиддаа зөвөөр ойлгуулсан байгаа.  Гэхдээ бид аялал жуулчлалыг хөгжүүлэхээр салбар бүрт ярьж байна.  Гэтэл ийм шийдвэрлэж бо­лох шалтгаанаар эвентийг хаана гэдэг жаахан бүдүүлэг асуудал болсон. 

-Наадмын үеэр монгол адууны соёл, зан үйлийг сурталчилна. Ер нь юуг онцгойлон харуулахыг хүсч байна вэ?

-“Шургуу-2017” уран уургач шалгаруулах тэм­цээн, “Батноров хийцийн сайхан эмээлтэй хос” шалгаруулах жагсаал, “Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах тэмцээн, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн, “Торгон тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан гэх мэт монголчуудын адуугаа таниулах, гайхуулах олон үйл ажиллагаа болно. Мөн энэ үеэр “Талын тайга нохой” тал нутгийн нохойны цэвэр цус, хөтөлгөө, уяа сойлго зэргийг шалгаруулах тэмцээн уралдаан болно. Мөн өдрийн турш 1000 адуун дунд морь унах, дууны тэмцээнд оролцох зэрэг бүх үйл ажиллагаанд зочдыг оролцох боломжоор хангасан нь эвентийн бас нэг онцлог болдог.  Жуулчин татах хүртлээ эвент нь дотооддоо тав хүртэл жил амжилттай зохион байгуулагдаж байж олон улсаас жуулчин татаж эхэлдэг. Харин манай эвент энэ жилээс гадаад жуулчны захиалгаа аваад эхэлсэн нь бидний хувьд том амжилт болж байна. Гадныхан өвлийн бэлчээрт буй цан татсан адуун сүрэг, адуучин залуусын хүчирхэг дүр төрх, өвлийн тал нутаг зэрэг илүү  байгальлаг зүйлийг хүсч байгаагаа илэрхийлсэн. 

-Өнгөрсөн оны “Талын түмэн адуу” наадмын үеэр авсан гэрэл зурагчин Ч.Батзаяагийн шарга азарганы зураг нь Английн “Daily Telegraph” сэтгүүлийн шилдэг амьтны гэрэл зургаар нэрлэгдсэн байсан. Энэ зургийн талаар тодруулахгүй юу. Сонирхоод асуухад шарга азарганы эзэн нь ямар хүн байдаг вэ?

-Ч.Батзаяа өөрөө аялал жуулчлалын салбарт ажилладаг, чадварлаг гэрэл зурагчин. Өнгөрсөн жил манай эвентийг зорьж очиж олон зураг авсны нэг нь шарга азарганы зураг юм. Эвентийн зургуудаараа Монголын өвлийн ахуй, адууны зураг бүхий нийтлэл Английн хэвлэлд нийтлүүлснээр Шарга азарганы зураг нь алдарт дуучин Ellie Goulding –ийн үстэй адил хэмээн шуугиж эхэлс­нээр Батноров сумын IV багийн малчин Төмөрбаатарын азарга дэлхийд танигдаж дагаад эвентийн нэр хүндийг өндөрт өргөж олны анхааралд хүргэж өгсөн.   

-Энэ үеэр цаг агаар ямар байх вэ. Аялалд явахаар сонирхож буй хү­мүүсийг аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Манай баг өвөл, зуны олон үйл ажиллагаа зохион байгуулж байсан туршлагатай. Энэ удаа ч бид хүйтнийг харгалзан адууны бэлчээр дээр монгол гэрүүд барьж байгаа. Ер нь олон адуун дунд, тэднээс ялгарах дулаан илчинд хүн даардаггүй. Энэ жилийн хувьд ойрын хэдэн жил болоогүй цас ихтэй, хүйтэн болж байна. Гэхдээ манай наадамд тийм ч их нөлөөлөхгүй. Адуу, адуучны сүр хүчийг гайхуулсан сонирхолтой олон үйл ажиллагаа өр­нөнө. Монгол үн­дэсний дээл хувцас хэрэгсэлтэйгээ ирж морь унаж морьтны жагсаалд ч оролцох боломжтой. Мөн хүсвэл морь унан бооцоо тавьж 300 - 400 м зайнаас бусадтай уралдах боломжийг мөн бүрдүүлсэн.

-Энэ жилийн наадмын мандат их сонир­холтой юм. Даалин аяга гээд сэтгэсэн байна шүү?

-Даалинг ээж минь олон тоогоор оёж өгсөн.  Мөн монгол хүн дээшээ харсан амтай хэмээн аягыг бэлгэддэг. Тиймээс эвентийнхээ мандатыг ингэж хийхээр боллоо.   Манай наадамд оролцсон хүмүүс байнга дурсаж мэдээллийг дамжуулж байгаасай гэсэн бэлэгдэлтэй байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12