Л.Гансүхийг суллана

2017-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЧИР

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр 3.6 жилийн хорих ял шийтгүүлсэн. Түүний магадлангаар суллагдах хугацаа нь болсон ч прокурор гаргахгүй байгаа талаар Л.Гансүхээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн захидалд дурдсанг байсан. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж хэвлэлээр сайн ярьж байна. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат “...Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх магадлангаар суллагдахаар эхний удаад Төв аймгийн прокурорын газарт хандсан. Хорих анги өөрөө материал бүрдүүлж ирүүлэх ёстой. Тэр материал дутуу байна гээд прокурор буцаасан гэж би ойлгосон. Хоёр дахь удаад Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Ерөнхий прокурорын газар аймгийн прокурорын газрын шийдэх асуудлыг өмнүүр нь орж шийдэж болохгүй. Ийм учраас аймгийн прокурорын байгууллага шийдэх ёстой гээд аймагт нь шилжүүлсэн. Ялтан Л.Гансүхийн ил захидал хэвлэл дээр тавигдсан байна лээ. Ил захидал нийтлэгдсэнтэй холбоотойгоор ял эдэлж байгаа байдалтай газар дээр нь танилцах чиглэлийг Улсын ерөнхий прокуророос Төв аймгийн прокурорын газарт өгсөн. Төв аймгийн прокурорын газраас тухайн хүний зан байдлаараа засарч хүмүүжсэн байдал, ял эдэлсэн байдалтай газар дээр нь очиж танилцсан.Энэ үед үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, хүсэлт гаргасан талаар бидэнд эргээд мэдэгдсэн.Ингээд гурав дахь удаагаа хандсаных нь дагуу прокурор хянаж үзээд шүүхэд шилжүүллээ.

Шаардлага хангаж байна гэж танилцуулсан. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн прокурорын газраас танилцах үеэр Л.Гансүх өөрөө бичгээр дахин хүсэлтээ гаргаж өгсөн байна лээ. "Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж. Ингээд өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр прокурор дүгнэлт бичиж материалыг Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Одоо шүүх хурлаараа хэлэлцээд хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн суллах эсэхийг нь шийднэ” гэжээ.

Эх сурвалжийн хэлснээр шүүх Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн магадлангийн хурлыг өнөө маргаашгүй товлож хэлэлцээд суллах нь тодорхой болсон гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12