С.Нямжав: Хушаат суманд савхан төмсний үйлдвэр ашиглалтад оруулна

2017-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОДОНТУНГАЛАГ

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төмсний үрийн үйл ажиллагаа эрхэлдэг нэг аж ахуй байдаг нь “Элит үр” ХХК. Энэ нь Монгол Улсад төмсний төрөлжсөн аж ахуй эрхэлж байгаа цорын ганц  нэгж юм. Тус компанийн захирал С.Нямжавтай ярилцлаа.

-Энэ жил танай компанийн ургац ямархуу байсан талаар яриагаа эхлэх үү?

-Манай “Элит үр”  компани нь энэ жил 50 га талбайд төмс тариалж, 1206 тонн ургац хураан авсан. Энэ маань сум болон аймагтаа өндөр үзүүлэлт болж байгаад бид баяртай байна.

-Танай компани хэчнээн сортын үр үйлдвэрлэж байна. Түгээлтээ хэрхэн хийж байгаа, мөн техник технологийнхоо талаар тодруулахгүй юу?

-Өнөөдөр Монгол оронд тариалж байгаа зургаан шинэ сортын элит үрийг манай компани гаргадаг. Хушаат сумынхаа цэвэр сайхан хөрсөнд тарьж ургуулсан энэхүү сортоо бид Монгол орныхоо 21 аймгийн 260 гаруй сум, аж ахуй нэгжүүдэд нийлүүлж байна. Бидний бас нэг онцлог бол үйлдвэрлэлдээ Германы техник, Голланд технологийг нэвтрүүлэн ажилладаг явдал. Үүнийхээ үр дүнд ч өндөр ургац авч байгаа. Мөн төмсний эрүүл, элит үрээр тариалалт хийснээр тухайн аж ахуйн нэгжүүд 4-5 жилдээ тогтмол өндөр ургац авах боломжтой. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан ололт юм. Би  төмсний үр үйлдвэрлэлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Өөрийнхөө 26 жилийн хөдөлмөрийнхөө үр шим, эрдмийн ажлынхаа үр дүнг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж ирлээ.

-Шинэ сорт гаргахдаа ямар газартай хамтарч байна?

-Би Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч ажилладаг. Өмнө нь эднийхээс үрээ авч шинэчилдэг байсан. Одоо ч бас авч байгаа. Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн биотехнологийн лаборатори дээр төмсний бичил булцууг ихэвчлэн гаргадаг юм. Түүнийг нь манайх авч үйлдвэрлэл дээрээ хоёр жил үржүүлээд жинхэнэ элит үрийг бий болгодог. Бидний хувьд үрийн аж ахуйн жи-2 гэсэн шинэ системээр ажилладаг. Энэ маань нэлээд ажиллагаатай үйлдвэрлэл Нэг ёсондоо үрийн аж ахуйн системийг Монголд тогтоогоод байна.

-Сортынхоо талаар тодруулахгүй юу. Нэг сортыг хичнээн жил тариалдаг юм бэ. Одоо өөр шинэ сорт бэлтгэж байна уу?

-Одоогийн байдлаар Монгол оронд нутагшсан  зургаан сортоос гала сорт бол Монголын нийт төмсний талбайн 73 хувьд тариалагддаг

Мөн нэн эртийн болцтой солист гэж сорт бий. Мөн санта, куварта, анушка, чеподи сортууд байна. Чеподи сортоор чипс, савхан төмс хийдэг юм. Одоо манай компани дээр Голланд, Германы 35 сорт туршигдаж байгаа. Тухайлбал, харолли гээд 60 хоногийн болцтой эртийн сорт байна. Ирэх жилээс үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэж байна. Мөн аллори гэдэг сорт байна. Ер нь төмсний сорт чинь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг сорт байнга байгаад байж болохгүй. Араас нь дахиад Монгол орныхоо байгаль цаг уурт тохирсон, өндөр үр ашигтай, өвчлөл багатай, болц хурдтай сортууд гаргаж байна.

Мөн өөрийнхөө компанийн дэргэд савхан төмсний үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар бэлтгэлээ хангачихаад байна. Үйлдвэр маань энэ онд ашиглалтанд орно. Өнөөдөр хагас хөлдөөсөн савхан төмс ихэвчлэн хятад улсаас авч байгаа учраас энэ гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг Монголдоо татах зорилгоор дотооддоо үйлдвэрлэдэг байя гэж шийдээд энэ үйлдвэрийг байгуулах гэж байна. Нэг ёсондоо импортыг багасгая гэсэн санаа.

-Чипсний үйлдвэр байгуулах гэж байгаа юм байна гэж ойлголоо зөв үү?

-Тиймээ. Үйлдвэрээ Хушаат сумандаа ажиллуулна. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор гаднаас орж ирж байгаа савхан төмс, чипсийн 20 хувийг хангах урьдчилсан тооцоо байгаа. Жилдээ 50 тонн савхан төмс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр л дээ.

Сумаасаа 20-иод хүнийг ажлын байртай болгох юм. Шинээр баригдаж байгаа савхан төмсний үйлдвэр маань Германы тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Манай “Элит үр” компани үндсэн 12 ажилтантай, хавар, намрын улиралд түр ажилтантайгаа 60 гаруй хүнийг ажлын байраар хангадаг.

-Танай компанийн элит үрийн үнэ ямар ханштай байна вэ. Энэ үрийн ургац алддаггүйн нууц юунд байна вэ?

-Дарханд үйлдвэрлэж байгаа жижиг булцууны нэг ширхэг нь 200 төгрөг байдаг. Маш жижигхэн, усан үзэм шиг юм байгаа. Тэрийг бид маш олноор худалдаж аваад талбай дээрээ үржүүлээд элит үр гаргаж авдаг. Өнөөдрийн нөхцөлд нэг кг элит үр 1000 төгрөг гэвэл хүмүүс худалдаж авахгүй. Иймээс бид 600 төгрөгөөр худалддаг. Элит үр ургац өндөр байдаг учраас алдагдал гарахгүй. Авсан үрээ дөрвөн жил тутамд солиод байх юм бол ямар ч үед ургац алдахгүй. Манай компанийн нийт ургацын 85 хувь нь үр байдаг. Бид таваарын том төмс үйлдвэрлэдэггүй. Манай компани Голландын эрдэмтэдтэй хамтарч маш өвөрмөц технологийг ашигладаг. Манай сэлэнгэчүүдэд боломж их бий. Хаяанд нь байгаа болохоор ойроос үрээ шинэчлээд байх боломжтой. Холоос авч зардал болохгүй, хэмнэлттэй. Хүмүүс одоо үрээ шинэчлэхээ мэддэг болсон. Шинэ үр, эрүүл үр авснаар өндөр ургац авч байна гэдгээ сайн ойлгодог. Манай үр бараг ихэнх нь захиалгаар борлуулагддаг. Сайн чанартай учраас дорхноо дуусчихдаг. Одоо манайд зарах үр байхгүй. Бүгд зарагдаад дууссан. Бид Хушаатынхаа ногоочдод үрээ өгдөг. Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлаад жил бүр 25 тонн үр үнэгүй тараадаг. Түүнчлэн жилд 5-8 сая төгрөгийн хандивын ажлыг сумандаа хийдэг. Учир нь энэ сумын хөрс шорооноос амьдарч, ашиг олж байгаа учраас нийгэмдээ тустай үйлийг хийхийг зорьдог.

-Танайх Герман, Голландын техник, технологийг ашигладаг гэлээ. Тэгэхээр энэ технологи дээр ажиллаж чадах мэргэжлийн боловсон хүчинг бас бэлдэх хэрэгтэй болох байх...?

-Тэгэлгүй яахав. Боловсон хүчнээ чадавхижуулах хамгаас чухал. Манайх хүмүүсээ Германд сургаж мэргэжлийг нь дээшлүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд зургаан сарын хугацаагаар нэг хүн сургасан. Одоо дараагийн хүн маань явах гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12