Малын өвс, тэжээл малчдад өндөр үнээр хүрч байна

2017-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Хаврын урь орсон ч, хөдөөд цаг агаар тааламжтай бус байна.  Учир нь, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрсэнтэй холбогдуулан малын өвс, тэжээл хөдөөгийн зарим аймаг сумдад хомсхон байна. Ялангуяа, хувьдаа цөөн тооны малтай, хашаандаа мал өвөлжүүлдэг, малынхаа өвс тэжээлийг гол төлөв жижиглэнгээр,  ширхэгээр нь авдаг айл өрхөд малын тэжээлийн үнэ өндөр байна гэдгийг ойролцоох сум, дүүргийн малтай иргэд  хэлж байсан.  Тиймээс бид энэ удаа малын өвс, тэжээл  ямар үнэтэй байгааг  сурвалжлахаар хотын захын дүүрэг буюу Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн зам дагуу байрлах малын өвс, тэжээлийн худалдааг зорьсон юм.  Энд төвлөрсөн бичил захаар явж байхад “Хэд хоногийн өмнө ойролцоогоор сарын өмнө ирэхэд өвсний үнэ 4500 төгрөг байсан. Жаахан цас хаялахаар үнээ нэмчихдэг. Ченжүүдийг холбогдох газар нь бас хянаж баймаар юм” гэсэн хүн цөөнгүй таарч байв. Харин малын тэжээлийн үнэ ханш нэмэгдсэн эсэх талаар өвсний худалдаачдаас асуухад  “Бараг ашиггүй шахам зарж байхад хүмүүс үнэтэй байна“ гээд байх юм хэмээн толгой сэгсэрч байв. Тэдний зарим нь “Бид холоос ачиж ирсэн тээвэрлэлтийн зардал, шатахуун, хоол ундны мөнгөө нэмбэл бараг 4500 болчихно. Тэгэхээр 5000 төгрөгөөр зарж байж, 500 төгрөг нь бидэнд ашиг болж ирдэг. Энэ үнэнээс доошоо байхгүй” гэцгээж байв.

 

Бэлэн мөнгөгүй хүмүүс ихэвчлэн өвсөө ширхэгээр нь зөөдөг

Мэдээж, биднийг өвс, тэжээлийн үнэ сонирхоод явж байхад хөдөөнөөс ирсэн хүн цөөнгүй харагдаж байв. Зарим хүнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонсоход олонх нь өвс тэжээлээ эндээс авдаг гэж байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн малчин М.Лувсанцэрэн “Өнгөрсөн намар манай нутгаар гантай, газрын гарц тааруу байсан. Манайх хүн бүл муутай учраас хадлан тэжээлээ сайн бэлтгэж чадаагүй. Тиймээс сард хоёр удаа  хот орж ирээд гарахдаа энэ хавиас хэдэн боодол өвс аваад очдог” гэсэн юм. Мөн өвс хот хөдөөгүй үнэтэй байна. Бэлэн мөнгөгүй хүмүүс ихэвчлэн ширхэгээр нь зөөж байна. Дээрээс нь иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Малынх нь арьс нэхий үнэгүй шахуу, мах нь хямд болохоор арга ч үгүй биз. Энэ жил ихэнх нутгаар, тэр дундаа Улаанбаатарын ойролцоох Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн нутгаар зуншлага тааруу, газрын гарц муу байсан.  Ширхэгээр ч болов авахгүй бол мал хэцүүдчих гээд байдаг” хэмээн учирлаж байсан. Мөн Төв аймгийн иргэн Ц.Дэлгэрсайхан бас өвс, тэжээл үнэтэй байгааг хэлж байсан. Тэрээр “Чанартай сайн өвс их хэмжээгээр зарна гэсэн зарууд хаа сайгүй байдаг. Зээлээр өгөх, авах боломжгүй байдаг. Дорнод аймгийн Баянтүмэн суманд байршилтай сайхан өвс, газар дээрээ нэг боодол нь 2500 төгрөг гэж байсан. Унаа тэрэг хүн хүч муутай болохоор авч чадаагүй алдчихсан. Энэ жил өвсөө тааруухан нөөцөлсөн. Сар шинээс хойш ер нь хэцүүдэж мэднэ гээд үнэ ханш сонирхож явна” гэж байв. Харин өвс, тэжээлийн ченжүүдээс үнэ ханшийн талаарх зарим мэдээллийг тодруулахад,  “Бидний зарим нь орон нутгаас өвс худалдаж аваад энд борлуулдаг бол залуус хөлсөлж өвсөө хадуулж, тэнд нь хадгалж байгаад 400, 500 боодлоор нь хотод авчраад зардаг нь ч бий. Хэн хэнийх нь хувьд гардаг зардал ялгаагүй. Нэг боодол өвс бэлтгэх эсвэл худалдан авахдаа 3500-аас 4000 төгрөг зарцуулдаг учраас нэг боодлыг нь 5000 төгрөгөөр зарахаас өөр аргагүй байдаг” гэсэн юм. 

Орос хивэг, овъёос бөөний үнээр  9000-20000 төгрөг гэж байна

Тэндээсээ уруудаад бид СХД-ийн таван шар дахь зам дагуух газраас малын тэжээл, хивэг, овьёосны  үнэ сонирхсон юм.  “Улаанбаатар гурил” компанийн болон Оросоос орж ирж буй 25 кг-ийн шуудайтай хивэг 9500 төгрөг бол Алтан тариагийнх 10500 төгрөг. Том шуудай овъёос болон хорголжин тэжээл тус бүр 18 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин нэг шуудай тэжээлийн будаа мөн 18 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин зарим контенер буюу малын тэжээл зарж буй чингэлэгүүдэд орос хивэг бөөний үнээр  1 шуудай 25кг - 9000 төгрөг 1 тонн - 360000 төгрөг гэж байв. Мөн орос овъеос бөөний үнээр 1 шуудай 40кг - 20000 төгрөг, нэг тонн - 500,000 төгрөг , тэжээлийн будаа  шуудай нь 12000 төгрөг гэж байв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12