“Монгол хүүхэд” гэж хэн бэ гэдгийг томъёолно

2017-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

З.ЦАСАНЧИМЭГ

Монгол Улсын хүн амын нэг сая гаруй буюу 35.8 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг.  Улс эх орны ирээдүй, хойч үе болсон хүүхэд багачуудын хөгжил, оролцоо, хамгааллын асуудлыг хөндөн, оновчтой шийдвэр гаргах нь төрийн болон төрийн бус байгууллага цаашлаад иргэн бүрийн үүрэг билээ.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-тай хамтран “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болон зохион байгуулдагэрдэм шинжилгээний бага хурлаар Монгол хүүхэд судлал, хүүхдийн байгууллагын менежмент болон даяаршлын үеийн Монгол хүүхэд  сэдвээр агуулгаа баяжуулж өргөн цар хүрээг хамарсанаарааонцлог болов.

Энэ удаагийн “Хүүхэд ба шийдэл”эрдэм шинжилгээний бага хуралд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш оюутнуудаас нийт 70 гаруй бүтээл ирсэн бөгөөд үүнээс “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба орчин цаг”, “ Асрамжийн төвийн хүүхдийн нийгэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх нь”, “ Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн талаарх ойлголт хандлагыг судалсан нь”,”Ял эдэлж буй эмэгтэйчүүдийн гэм буруугүйн төлөөс ба тэдний хүүхдийн эрхийн зарим асуудал” зэрэг өнөөдрийн нийгэмд тулгамдсан олон чухал асуудлыг хөндсөн илтгэлүүдтавигдлаа.

Тус хурлын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хэлсэн үгэндээ” Монгол Улсын Засгийн газраас түүхэндээ анх удаа  хүн амын бүх бүлгийг багтаасан  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэй тусгайлсан агентлаг байгууллаа. Нийгмийн энэхүү чухал салбарт зайлшгүй судлах шаардлагатай олон асуудлууд байгаа учир манай агентлаг нэн тэргүүнд судалгаа, эрдэм шинжилгээний ажилд гол анхаарлаа хандуулна. Энэ удаагийн “Хүүхэд ба шийдэл”  эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол хүүхэд судлалын талаар хэлэлцэж байгаагаараа онцлог. Мэдээж хүүхэд хөгжил, хамгааллын олон аргачлал, туршилга бий. Гэхдээ Монгол хүүхдийг гэр бүлийн орчинд хэрхэн хүмүүжүүлэх вэ, үүнд эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн ажилтнууд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран нэг чигт,  нэгдмэл зорилго дор  Монгол хүүхэд гэсэн томъёоллыг гаргаж ирэх нь зүйтэй.Энэ дашрамд  бүтээл судалгаагаа ирүүлсэн нийт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан, залуус, МУБИС-ийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье. Та бүхний дэвшүүлсэнүнэтэй санал,  санаачилга биднийажлын газрын зураг байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Ийнхүү эрдэм шинжилгээний бага хуралд бүтээлээ ирүүлсэн шилдэг 32илтгэлд батламж гардуулж цаашдын эрдэм шинжилгээний бүтээлийн ажилд нь амжилт хүсэхийн ялдамд илтгэлд дурдсан шинэ санал, санаачилга, судалгаа шинжилгээг Монгол Улсын хүүхэд хөгжил, хамгааллын салбарт тусганахэмээн тодотголоо.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12