Элсэгчдийг www.eec.mn цахим хаягаар бүртгэнэ

2017-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэгчдээ бүртгэж эхлээд хэд хонож байна. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг албаныхан хэлж байна.  Тиймээс элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг тоймлон хүргэе.

 

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТЫГ ӨГСНӨӨР ЭЕШ-Д ОРОХ ЭРХ НЭЭГДЭНЭ

 

Энэ жил 37500  хүүхэд  элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо байна. Ингэхдээ их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар онлайн бүртгэлд хамрагдсан сурагч бүр Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө.

Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлж байсан.Харин бүртгэлийн тухайд, энэ жилийнхээ элсэгчдийг уламжлал ёсоор  www.eec.mn   цахим хаягаар бүртгэнэ. Иймд шалгалтын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс болон  75779498 дугаарын утсаар асуугаарай гэдгийг дуулгаж байна.

Интернэтээр бүртгүүлж буй хүүхдүүд ихэвчлэн овог, нэр, регистрийн дугаараа буруу бичих,  шаардлага хангахгүй зураг оруулах зэрэг нийтлэг алдаа гаргадаг. Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд бүртгүүлэхээсээ өмнө элсэлтийн журамтай сайн танилцаарай.  Учир нь интернэт бүртгэлийг автоматжуулсан системд байрлуулдаг учир овог нэр, регистрийн дугаар, хичээл сонголт зэргийг нэмж засварлана гэсэн ойлголт байхүй гэдгийг анхааруулж байсан. Харин энд нэг зүйлийг сануулж хэлэхэд, энэ жилийн шалгалтын хураамж  шалгалт тус бүрд 5800 төгрөг. Батламж хуудас  700 төгрөг.  Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж  хуудастай  байна. Тиймээс онлайнаар бүртгүүлж буй хүүхдүүд  шалгалтынхаа хураамжийг  төлсөн тохиолдолд бүртгэнэ  гэдгийг анхаараарай. 

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫГ ЯМАР ХИЧЭЭЛЭЭР АВАХ ВЭ?

 

Элсэлтийн шалгалтыг монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлээс сонгон өгнө. Ингэхдээ элсэгч бүр Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг дээр хэлсэн. Харин заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээс хураамж   авахгүй юм байна.

 

ЭЛСЭГЧИД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ МЕСЕЖЭЭР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ

 

Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэгчдэд явдал, чирэгдэл  учруулахгүйн тулд  мессеж үйлчилгээг нэвтрүүлээд  удаж байгаа. Тухайн шалгуулагч хувийн мэдээллээ оруулахдаа бичсэн утасны дугаараа ашиглан  БҮТ-ийн тусгай 133233 дугаарт мессеж илгээн интернэт орох шаардлагагүйгээр өөрт холбоотой мэдээллээ авах боломжтой юм.  Тухайлбал,  та бүртгэлийн дугаар, нууц дугаараа мартсан бол тэдгээрийг сэргээн авах, шалгалтын хуваарь,  шалгалт өгөх анги, танхим, суудлын дугаарын мэдээлэл, шалгалтын дүн онооны мэдээллийг жирийн мессежний төлбөр буюу 40 төгрөгөөр авах боломжтой гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12