
Т.САЙХАН
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссантай холбогдуулж ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг нээжээ. Энэ сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхлээд байна. Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хот талд эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэл сунган, гурван дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөжээ. . Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn