Харвони эмийг хууль бусаар хувиарлахыг эсэргүүцэв

2017-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БАЯР-ОТГОН

Хандиваар орж ирсэн “Харвони” эмийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг албан тушаалаа урвуулан ашиглаж зөвхөн өөрийн төрсөн нутаг болох Архангай аймагт хуваарилсан нь  хууль бус  шийдвэр хэмээн эсэргүүцэж мэдээлэл хийлээ.  Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТТБ-ынхан хуралд ирсэн байв. Тэд “Гилеад сайнс” кампанийн буцалтгүй тусламжаар нийлүүлж буй “Харвони” эмийг элэгний С вирүсээр өвчилсөн хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны төвшин доогуур, орлого багатай иргэдэд олгохыг шаардсан юм.

Өвчтөн ниймгийн төлөөллийн зөвлөлийнхөн  “Эмч сувилагч эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд эмчлэх ёстой”, “Хувийн хандлагаа зогсооё”, “Ганц аймагт уу.  Гарцаагүй  өвчтөнүүдэд үү”, “А.Цогцэцэг сайд өвчтөнүүдийг ялгаварласан шийдвэрээ цуцал” гэх мэт самбар барин эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

2015 онд ЭМЯ-наас гаргасан албан ёсны судалгаагаас үзэхэд элэгний хавдарын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс хамгийн өндөр байгаа бөгөөд элэгний хавдарын өвчлөлөөр Архангай аймаг хамгийн бага үзүүлэлттэй байжээ. Гэтэл нийт монголчуудын эрх ашиг, эрүүл мэндийн төлөө бодлого хэрэгжүүлж, шийдэр гаргах ёстой Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Эрүүл мэндийн дарга болсон мэт авирлаж, ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж тэд үзжээ.  

Мөн хандиваар орж ирсэн “Харвони” эмийг олон нийтэд ил тод байдлаар элэгний С вирустэй, эмээ авч хүчрэхгүй байгаа С вирусээр өвчилсөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмзэг бүлгийн иргэдэд хуваарлах нь шударга ёсонд нийцнэ гэдгийг шаардаж байв. Тухайн орон нутаг руу чиглэсэн ажлыг, орон нутгийнхаа иргэдийн хурлаар асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэрнээс биш нэг яам нь ганцхан аймгийг онилж аваад ажилдаг ийм ойлголт манай Монгол улсын хуульд байхгүй. Иймээс хандивийг, хандив тусламж хэрэгтэй хүмүүст нь зөв хуваарилах хэрэгтэй байна  ” гэж Оном сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар хэлэв.  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг элэгний өвчлөл хамгийн бага байгаа Архангай аймагт хандивын “Харвони” эмийг олгохоор улайрч буй нь 2020 онд УИХ-д нэр дэвших замаа засаж байгаатай холбоотой гэх хандлагыг иргэдийн дунд төрүүлж байна.

Энэ асуудлаар Өвчтөн, ниймгийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин “Ерөнхий сайд, Засгийн газар онцгой анхаарал хандуулж, “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг эхнээсээ хэлбэртгүй гажуудалгүй хэрэгжүүлэх бодлого баримтлан гэдэгт итгэж байгаа юм. Мөн “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг зангиддаг газар байх хэрэгтэй. Хэрвээ Эрүүл мэндийн сайд элгэн түмэндээ элэг буруу хандаж, иш мухаргүй байгаа энэ үйлдэлдээ дүгнэлт хийж, алдаатай шийдвэрээ иргэн харахгүй бол түүнтэй шийдвэртэй тэмцэнэ гэдгээ ч мэдэгдэж байна. Харин Архангай хүн хандив авах ёсгүй гэж хэлээгүй гэдгийг Архангайчууддаа хэлье” гэв.

Мөн “Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусын эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа боловч бор хоног, шар өдрийг өлөн зэлмүүнхэн өнгөрүүлж буй ядарсан иргэдийн тухайд элгээ эмчлүүлэх эдийн засгийн боломж байхгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон тэдэнд хандиваар орж ирсэн “Харвони” эмийг хатуу хяналтын дор, ил тод олгох нь нүдээ олсон, байгаа оносон хэрэг болгох юм. Түүнээс биш хэн нэгний нутаг ус, жалга довныхондоо нүүр тал олох гэсэн, улс төрийн холын ашиг хонжоо харж хандивийн “Харвони” эмийг үрэн таран хийх нь утгагүй” гэдгийг тэд мэдэгдлээ.

Хандиваар зургаан мянган “Харвони” эм орж ирэх бөгөөд одоогийн байдлаар гурван мянган орж ирснийг тарааж байгаа юм байна.

 Эх сурвалж:www.polit.mn  

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12