Э.Бат-Эрдэнэ: Халаасны хулгайн 20 хувь нь нийтийн тээвэрт үйлдэгддэг

2017-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, уулзалт зохион байгуулж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ “Цагдаагийн ерөнхий газраас 2017 онд дэвшүүлсэн зорилт, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гэмт хэрэг, ялангуяа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудтай хамтран сургалт, уулзалт зохион байгуулж байна. 2016 онд үйлдэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн 20 орчим хувь нь нийтийн тээвэрт гарсан байдаг. Иймээс нийтийн тээврийн автобуснуудын камерын хяналтын системийг сайжруулах талаар компаниудад хандаж байна” гэлээ.

Энэхүү сургалт, уулзалт нь нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 22 компани дээр үе шаттайгаар явагдах юм.    

Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөн хохирч байгаа хүмүүсийн дийлэнх нь 10-25-насны залуус, хүүхдүүд эзэлдэг гэсэн тоон судалгаа байна. Сар шинийн баяр дөхөж, хөл хөдөлгөөн ихсэж буй энэ үед иргэдийг сонор, сэрэмж, хайхрамжгүй байдлаасаа болж хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12