
Т.САЙХАН
Их хэмжээний самар нүүрсэн доор нуун хилээр гаргах гэж байсан этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж, эхэллээ. Энэ сарын 1-нд БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчоо орчимд шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд оршин суудаг 32 настай эрэгтэй өөрийн эзэмшлийн “Howo” маркийн автомашинд тээвэрлэж явсан нүүрснийхээ доор гарал үүслийн бичиггүй 10 тонн цайруулсан самар тээвэрлэж явсныг илрүүлжээ. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж:www.polit.mn