Тэрэлжээс эхлээд Төрийн ордонд дуусаагүй “яриа”

2017-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Долоон жилийн өмнө МАХН /тэр үеийн нэрээр/-ынхан Тэрэлжид очиж хуралдаад МАН нэртэй болохоор шийдэж байжээ. Үүнийгээ Тэрэлжийн тунхаг гэдгээр зарлаж, удалгүй намынхаа нэрийг сольсон байдаг.

Тэр үед ингэж “Гацуурт”-ын Л.Чинбатын Тэрэлжид байгуулаад удаагүй байсан таван одтой зочид буудлыг гайгүй сайн рекламдсан гэдэг. Үнэн хэрэгтээ энэ нь халхавч болж, 2010 оны есдүгээр сарын тэр нэгэн өдөр олон асуудлыг  шийдсэн гэдэг юм билээ.

Тэгвэл МАН өнгөрсөн баасан гаригт Тэрэлжид дахин хурал зохион байгуулжээ. Гэхдээ тэр хурлаас Тэрэлжийн тунхаг гарахгүй. Учир нь МАН-ын нууц хурал юм байна.

Баасан гаригийн чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа эрх баригчид тэр чигээрээ Тэрэлжийн зүг хөдөлжээ. Ерөнхийлөгчөөс бусад албан тушаалтнууд тэнд очсон юм билээ.

Энэ удаад МАН-ынхан Улаанбаатараас 62 км, Горхи-Тэрэлжийн Мэлхий хаднаас нэг км-ийн зайд байрлах Resort World Terelj Hotel хэмээх дөрвөн одтой зочид буудлыг сонгожээ. 

Энэ нууц хурлын санаачилга, урилга нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гарсан байна. Тэд гишүүдийг Тэрэлжид ийн аваачиж, Тавантолгойн ордын ашиглалтын гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын талаар “ярилцсан” гэнэ. Тодруулбал, Тавантолгойн ордыг он солигдохын өмнөөс яригдсан хувилбараар “Шинхуа”, “Энержи ресурс”-т ашиглуулж байж гуравдугаар сарын 21-нд төлөх 580 сая ам.долларыг босгох боломжтой. Цаашилбал, улсын эдийн засаг сэхээ авахад Тавантолгойн гэрээг байгуулах шаардлагатай байгаа тухай гишүүдийг ятгажээ.

Гэвч Тэрэлжийн энэхүү нууц хурлаар бүх гишүүн “За” гэж хэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлагууд гишүүдээ зөвшөөрүүлж чадалгүй ирсэн байна. Гэсэн ч тэд төлөвлөгөө ёсоороо Тавантолгойн гэрээг өчигдөр УИХ дахь бүлгийнхээ хуралд орууллаа. УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 10 буюу баасан гаригт завсарлуулна,  энэ хооронд Тавантолгойн гэрээг зурж баталгаажуулж амжина хэмээн тооцоолж буй ажээ.

Бүлгийн хурал үдээс өмнө эхэлж, үдээс хойш завсарлаад буцаж орж хуралдсан юм. Эх сурвалжийн мэдээллээр Тавантолгойн гэрээний асуудалд нэр бүхий гишүүд өөр ашигтай хувилбар байх хэрэгтэйг анхааруулсан байна.

Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг нэлээд удаан хэлэлцсэн байна. Ер нь бол энэ асуудал гишүүдийг талцуулсан гэхэд болох ажээ.  Бүлгийн хурал  дугаар шилжих мөчид тараагүй байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

7 цаг 37 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

11 цаг 2 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

11 цаг 8 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

19 цаг 16 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

19 цаг 16 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

19 цаг 16 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Уржигдар 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Уржигдар 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Уржигдар 11 цаг 56 мин