Газрын тосны үнэ нэмэгдсэнээр шатахууны үнэ өссөн гэв

2017-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БАЯР-ОТГОН

Өнгөрөгч амралтын өдөр шатахууны үнийг 80-100 төгрөгөөр нэмсэн талаар зарим сайтууд  мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар /02.06/ Сүхбаатар дүүрэгт байрлах “Шунхлай”, “Сод Монгол”, "Жаст ойл" зэрэг шатахуун станц дээр очиход шатахууны үнийг нэмээгүй байлаа.  Тэд "Одоогоор шатахууны үнэ нэмэгдээгүй байна. Бидэнд үнэ нэмэх талаар мэдээлэл ирээгүй байгаа болохоор ямар нэгэн тайлбар хийх боломжгүй байна" гэсэн юм.  "Сод Монгол" шатахуун станцад Аи92 -1530, Аи95-1730, "Шунхлай" станцад Аи95- 1720, Аи92 -1510, "Жаст ойл"-д Аи95 -1730, Аи92 -1530 төгрөгийн үнэтэй байна.  Мөн “Шунхлай” группийн тухайд “Нийслэлд төдийгүй орон нутагт шатахууны үнээ нэмсэн бол Улаабаатар дахь зарим салбарынхаа үнийг хөдөлгөөгүй” хэмээн албаны эх сурвалж хэллээ. Гэхдээ тус компанийн Сүхбаатар дүүргийн 32-ын тойрог дахь ШТС-ын үнэ нэмэгдээгүй байгаа шалтгаанийг тодоруулахад “Зарим газарт шатахуунаа хуучин үнээр борлуулж байгаа. Энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгч байна.  Компаниуд шатахууны жижиглэнгийн үнээ бодитойгоор нэмсэн үү эсвэл хөөрөгдүүлсэн үү гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид хамтран шалгаж байна.  Харин шатахуун импортлогчид литр тутмынхаа үнийг 100 хүртэлх төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ үнийг өөрчлөлтийг дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлав. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлзэл, шатахууны импортын үнэ төрөл тус бүр дээр нэг тонн нь 41-60 орчим ам.доллараар өссөн зэргээс болж нефть импортлогчид үнэ ханшаа нэмсэн гэж салбарын яамнаас нь мэдээллээ. Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах шийдвэрийг гаргасан байдаг. Гэтэл хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ өмнөх нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутам нь дахин 22-26 орчим ам.доллараар өсчээ.  Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд 2017 оны эхний хагас жилд газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, ОПЕК-ийн гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг өдөрт 558 мянга буюу баррелиар тус тус бууруулахаар шийдвэрлэсэн аж. Энэхүү газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн тухай Уул уурхайн яамнаас мэдээлэв. Тодруулбал, Brent маркийн тосны үнэ 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр 46.38 ам.доллар/баррель байснаас 2017 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр 56.92 ам.доллар/баррель болж, 10.54 ам.доллар/баррель буюу 22.7 хувиар өссөн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12