Ё.Баатарбилэг: “Харвони” эмээр попдоод байхаар АНУ-ын компани төслөө зогсоох талаар ярьж эхэллээ

2017-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Засгийн газрын хуралдаанаар 3000 ширхэг  Харвони эмийг Архангай аймгийн иргэдэд үнэгүй тараахаар болсон. Үүнийг Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг санаачлагчид эсэргүүцээд байгаа юм. Мөн зөвхөн Архангайн иргэдэд тараалаа гэх шүүмжлэл ч олон нийтийн дунд бий болсон. Тэгвэл энэ талаар Архангай аймгаас сонгогдсон гишүүн Ё.Баатарбилэг “Би уг нь өнгөрсөн зун АНУ-ын "Гилиад Сайнс" компанийхантай холбоо тогтоогоод, биечлэн уулзаад миний сонгогдсон тойрогт элэгний өвчлөл их байгаа тул "Харвони" эмнээсээ хандивлаач гэсэн хүсэлт тавьж, тэд ч удалгүй хариу өгч нэг нөхцөлтэйгээр зөвшөөрсөн юм. Эхний ээлжинд зөвхөн танай Архангай аймгийн ахмадуудад  3000 хүнийхийг гэж. Бас шинжилгээний зардлаа танайх хариуцаарай гэсэн. Аймагтаа төслийн ажлын хэсэг байгуулж бүх ажлаа зохион байгуулж долоон сар шахам ажиллаж байж эхний ээлжийн 1000 ширхэгийг авах болж байна. Яг энэ төслийн ажлын хэсгийг би өөрөө аймагтаа очиж гардан зохион байгуулж, удирдлага чиглэлээр хангаж ажилласан. Засгийн газар дэмжиж хандиваар ирж байгаа тул татварыг хөнгөлсөн байгаа. 1000 ширхэг Харвони манайд байгаа зах зээлийн үнээрээ 900.000$ буюу  хоёр тэрбум 300 гаруй сая төгрөг. Одоо нэг санаа зовоосон асуудал байна.. Хүн хуулийн хүрээнд хөөцөлдөөд юм олж ирэхээр хувааж тараа, адил хүртэх ёстой гээд нийгэмчлэх гээд байдаг сэтгэлгээ хэвээр байна. Өөрсдөө ингээд юм олж ирэх боломж дэлхийгээр нэг байна. Бас нэг асуудал нь энд ингээд попдоод байхаар нөгөө АНУ-ын компани бизнесийн нэр хүндээ бодоод төслийн дараагийнхаа амласныг өгөхгүй болох тал руугаа яриа хэлбийгээд эхэллээ. Яана вэ? Төсөл зогсвол энэ нэг хашхичаад байгаа залуу хариуцах юм уу? Ард нь турхирдаг хүмүүс хариуцах юм уу? Архангайн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс энэ балай явуулгаа зогсоохыг шаардаж байна. Үнэхээр Элэгний өвчлөлийн эсрэг явж байгаа юм бол үйлдэл чинь үгтэйгээ нийцэхгүй байна. Сая шинжилгээгээр Архангайн ахмадуудын дундах С вирусын өвчлөл 19% буюу улсын дунджаас асар өндөр гарсан юм” хэмээлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12