
Т.САЙХАН
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр /02.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тарсан гэрэл зургийнхаа талаар тайлбар хийв. Энэ талаар сайд Д. Оюунхорол “Би өөрөө гайхсан. Энэ зураг авахуулсан газар бол Төрийн ордон, Аялал жуулчлалын яамны өрөө ч биш. Өөрийнхөө байгуулсан сургуульд охиныхоо өрөөнд , сонгуулийн өмнө авахуулсан зураг. Би Төрийн ордонд 20 орчим жил ажиллахдаа албан өрөөндөө архи ууж байгаагүй. Тэр зургийг хэн тавьсан, юу хийснийг нь мэдэж байгаа" гэсэн тайлбар өгсөн юм.
Эх сурвалж:www.polit.mn