Өвлийн жуулчлалын өнгө

2017-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Зуны дэлгэр цагт наадамчин олны хөлд дарагддаг хүй мандлын дэвжээ өнгөрсөн ам­ралтын өдрүүдэд хөл ихтэй өнжлөө. Нийслэлийнхэн их хотын чимээнээс зайдуу цэвэр агаарт нэг өдрийг өнгөрөөхийн сацуу өвлийн спортын наадамд зочлов. Нэг үгээр хэлбэл, өвлийн жуулчлалыг хөгжүүлэх өнгийг илтгэж буй хэрэг. Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB Resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баярыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харъяа байгууллагууд зохион байгуулсан нь энэ. Өвлийн спортын наадамд хотын удирдлагууд нээлтийн үг хэлж, Олимпийн наадмын мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Сумьяа бамбарыг асааснаар “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам эхэлсэн юм.

Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэд, хүүхэд залуус эрүүл агаарт бие бялдраа хөгжүүлэх, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “UB Resort” цанын баазыг байгуулсан билээ. “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баярын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот бол сэрүүн  бүсийн хот. Бид Улаанбаатар хотод өвлийн спортыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Зөвхөн зуны улиралд хүй долоон худагт наадам хийж цуглардаг биш жилийн  дөрвөн улиралд цуглаж, эрүүл агаар амьсгалж, үндэсний болон өвлийн спортыг хөгжүүлэх боломж нөхцөлийг бүр­дүү­лэхээр зорьж байгаа юм” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

Хүүхэд багачуудын сонир­холыг татаж, чөлөөт цагийг зөв боловсон өнгө­рүүлсэн спортын наадамд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлаг, оролцогч бай­гууллагууд цас мөсөөр бүтээл урлажээ. Мөсөн хотхоны ур хийц, өнгө үзэмж, утга санааг үнэлэн шилдэг бүтээлийг шалгаруулсан юм. Наадам зохион байгуулах ажлыг хэсэг, оролцогч байгууллагууд олон төрлийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, уралдаан тэмцээн өрсөлдөөнтэйгөөр нэгэн өдрийг цэвэр агаарт өнгөрүүлсэн юм.  Иргэдэд  “UB Resort” цанын баазад цана, чарга, тэшүүрээр гулгаж, морин чаргаар аялахаас гадна цаа буга, шонхор зэрэг амьтадтай зургаа татуулах боломж олгосонд таатай байв. Нийслэлчүүд шимтэн үзэж, сэтгэгдэл төрүүлсэн өвлийн спортын наадам илүү өргөн дэлгэр зохиогдох юм бол өвлийн жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг иргэд хэлж байлаа. Монгол хүний ур ухаан гараар бүтсэн бүхэн, монгол хэв шинжийг хадгалсан бүхэн гадаадынханд сонин содон харагдах нь мэдээж. Гагцхүү цаашид өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12