Л.Гансүхийн эрхийг прокурор зөрчсөн үү

2017-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймаг дахь хорих ангиас Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ. Тэрээр хугацаанаас өмнө тэнсэн суллуулах тухай хүсэлт хэдэнтээ гаргасан ч хуулийн байгууллага шийдвэрлэхгүй байгааг буруушаасан байна. Л.Гансүх захидалдаа “Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тус Засгийн газраас зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн таван өдрийн турш телевизээр харсан. Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр эдлээд дууссан. Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаанд гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны арванхоёрдугаар сар, 2017 оны нэгдүгээр сард материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулахгүй, тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна. Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа. Таны хугацаа дуусахад хэдэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, эдний нэр хүндээр шал арчиж, хуулийг гууль болгохоо зогсоож миний үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье. Одоо хуулийн дагуу гурав дахь удаагаа прокурорт хорих ангиас миний тодорхойлолт очсон байгаа. Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье” гэжээ.

Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад “Хорих ангиас тэнсэн суллуулах материал ирүүлэхдээ сахилгын арга хэмжээ, шагналын оноо авагдсан тухай хорих ангийн даргын тушаал байгаагүй учраас шийдвэрлэх боломжгүй байсан. Эрүүгийн хуульд то­дор­хой шаард­ла­гуу­дыг хан­гасан тохиол­долд тэнсэн суллаж болно гэж заасан болохоос заавал суллах ёстой гэсэн үг биш” гэж тайлбарлав. Харин ШШГЕГ-ынхан энэ тухайд “Цагдан хоригдсон хугацааг хорих ялаас хасч тооцдог. Л.Гансүхийн хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулах саналын бичиг баримтыг дутуу явуулсан тохиолдол байхгүй. Өмнө нь ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага  ийм асуудал гаргаж байгаагүй” гэлээ.

Хугацаанаас өмнө тэнсэн суллуулах тухай асуудлыг Эрүүгийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Тодруулбал, хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах саналыг хорих ангийн дарга прокурорт гаргаж, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэдэг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12