Хотын хөгжил залуу боловсон хүчнээс эхлэлтэй

2017-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

О.САРАНЦЭЦЭГ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион явуулсан “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт боллоо.

Уг нээлтийн үйл ажиллагаанд зочдыг төлөөлж Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийт Улаанбаатар хотын маань хүн ам өсч хот өргөжин тэлэхийн хэрээр суурьшил, хотын архетиктур, хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлуудын ажил нэмэгдсээр байна. Улс эх орноо цааш хөгжүүлэхийн тулд өндөр мэдлэг чадвар бүхий боловсон хүчний хэрэгцээ шаардлага өндрөөр тавигдаж байна. Ирэх жилүүдэд загвар хотуудыг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологыг үйлдвэрлэх даатгалын байгууллага яах аргагүй төлөөлж байна” гэлээ.

Өдөрлөгийн зорилго нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамжтай болгох, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах юм.

Ажлын байрын сонирхон ирсэн Шинжлэх ухаан технологын сургуулийг төгссөн иргэн н.Номин “Би авто замын инженерийн мэргэжилтэй. Төгсөөд 3 жил болж байна. Төгсөхөд ажлын байр хангалттай мэт санагдсан ч өмнө жилээс эрс ховордсон. Энд ажлын байрны өдөрлөг болж байгаа гэхээр нь сонирхохоор ирлээ. Инженерийн мэргэжлээр ажлын байрын сайтад нь хандан бүртгүүллээ”. Мөн Н.Энхзул  “Би байгаль орчин мэргэжлээр төгссөн. Өөрөө ажил хийдэг сонирхоод ирсэн. Төгсөөд ажлын хангамж муу нарийн мэргэжлийн хувьд байхгүй байсан. Тэхдээ бусад хөтөлбөрийн хүрээнд байсан. Нээлттэй ажлын байранд бүртгүүлээд өөрийгөө сориод үзнэ” гэв.

Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай байгаа мэргэжлүүд:

-Хотын хөгжлийн инженерчлэл

-Олон нийтийн бодлого боловсруулалт

-Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт

Санхүү эдийн засгийн бодлого менежмент гэсэн гол дөрвөн чиглэлээр ажлын байрны шалгаруулалт явагдаж байна. Одоогоор үйл ажиллагаа эхэлснээс хойш тухайн ажлын байрны бүртгүүлэх сайтад 1000 гаруй залуус бүртгүүлжээ. Тиймээс та бакалаврын зэрэгтэй мөн түүнээс дээш бол танд ажлын байр үргэлж нээлттэй байх болно. Зөвхөн өнөөдрөөр зогсохгүй сайтаараа байнга бүртгэн ажилд авч байгаа ажээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12