Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүллээ

2017-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар их жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын төрөл төрөгсдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тодруулбал, их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойн хүрээнд тэдний төрөл төрөгсдөд талархал илэрхийлсэн юм. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн олон агуу хүн бий. Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлдсэн хүмүүс бол та нарын өвөг дээдэс болох энэ эрхэм хүмүүс юм. МАН энэ хоёр эрхэм хүнийхээ үүх түүх, гавьяа зүтгэлийг залуу хойч үеийнхэнд мөнхлөн үлдээхийн тулд тодорхой олон ажлыг зохион байгуулж байна. Ямар ч үед түүх үнэнээрээ үлдэх ёстой” хэмээн онцолсон юм. 
 Уулзалтын үеэр Д.Сүхбаатар жанжны зээнцэр Ц.Хүрэлсүх “Өнөөдөр манай өвөөгийн 124 жилийн ой тохиож байна. Их жанжин Д.Сүхбаатар бол Монголын суут хүү, цэргийн гарамгай жанжин, Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо төлөө амь насаа хайргүй зориулсан хүн. Гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо зайлуулах, Манжийн дарлалаас эх орноо чөлөөлж тусгаар тогтноход гавьяа байгуулсан залуу жанжин, суут хүн байсан. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын ахан дүүсийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад талархалтай байна" гэв. Түүний хэлснээр Сүхбаатар, Төв аймгийн зарим суманд жанжны төрөл төрөгсөд болох 300 гаруй хүн амьдардаг аж. 
Мөн маршал Х.Чойбалсангийн зээ Ч.Халиун “Бидний эрх чөлөө, тусгаар тогтнолыг цогцлоосон энэ хоёр хүн хоёрдугаар сард мэндэлсэн байдаг. Жанжин Д.Сүхбаатар хоёрдугаар сарын 2, манай өвөө хоёрдугаар сарын 8-нд мэндэлсэн. “Ирээдүйгээ мэдье гэвэл өнгөрснөө сайн судал” гэсэн үг байдаг. Иймд эдгээр түүхэн хүмүүсээ дурсч, үр хүүхдийг нь хүлээн авч уулзаж байгаад бид баяртай байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12