
Т.ДАЛАЙ
“Space” энтертайментийн бүтээсэн “Баатар”нэртэй баримтат кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тэдний удаан хүлээлгэсэн бүтээлийн хамгийн эхний трейлэр онлайн сошиал сувгуудаар цацагдаж эхэлжээ. Энэхүү бүтээл нь нийгмийн хар бараан өнгөнөөс жаахан ч гэсэн гэрэл олж харах гэсэн мэргэжлийн уран бүтээлчдийн нийгэм рүүгээ хүргэж буй дуу хоолой хэмээн тэд нэрлээд байгаа билээ. “Баатар” баримтат кино нь Д.Хүрэлбаатар гэх хүний тухай өгүүлэх бөгөөд төр нь мартчихсан, нийгэм нь жигшсэн иргэдийн тухай гардаг байна. Ингээд “Баатар” баримтат киноны албан ёсны анхны трейлэрийг хамтдаа сонирхоё.
Эх сурвалж:www.polit.mn