Улсын эмнэлгүүд 20:00 хүртэл ажиллаж эхэлсэн ч ачаалал бага байна

2017-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ЭНХТУНГАЛАГ

Улсын зарим томоохон эмнэлгүүд энэ сарын 1-нээс эхлэн уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит  улсын гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв,  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эмнэлгүүд одоогоор 20.00 хүртэл ажиллаж байна.   Эмнэлгүүдийн ачааллын талаар сурвалжлахаар өчигдөр /02.01/  Улсын төв нэгдүгээр эмнэлгийг зорилоо.  Тус эмнэлэг нь хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид болон нийслэлийн иргэдэд нарийн мэргэжлийн оношлогоо шинжилгээг хийдэг гэдэг утгаараа нэлээд оочир дараалалтай эмнэлгүүдийн тоонд орно.  Өчигдөр 18.00-19.00 цаг хүртэл  үйлчлүүлэгчид харьцангуй бага байлаа. Тус эмнэлгийн Эмнэлзүйн сургалт эрхэлсэн захирал Д.Чулуунбаатар “Одоогоор хоёр ээлжээр 20.00 цаг хүртэл ажиллаж байна. Тасгуудаар дараалал бага байгаа нь хүмүүст уртасгасан цагаар ажиллаж эхэлснийг хараахан мэдээгүй байгаа болов уу.  Ихэвчлэн  17.00 цагаас хойш цаг авсан үйлчлүүлэгчид тасаг бүрт арав гаруй байна. Ачаалал ихтэй нь эхо, рентген, дотор, элэг цөс, мэдрэлийн , чих хамар хоолойн кабинетууд байна. Цаашдаа олны санаанд нийцэж үйл ажиллагаа жигдрээд эхэлвэл дараалал багасах, цагт баригдалгүй үйлчлүүлэх олон боломжууд гарна гэж харж байна” гэж байв.  Уртасгасан цагаар ажиллаж буйтай холбоотойгоор нэг эмнэлэгт 6-15 эмч , сувилагч нэмэж ажиллуулах шаардлагатай гэсэн тооцоог гаргаад байгаа аж.  Энэ талаар томоохон эмнэлгүүд хүний нөөцийнхөө судалгааг Эрүүл мэндийн яаманд ирүүлж байгаа юм байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлэхдээ өөрийн биеэр болон гар утсаар заавар зөвлөгөө авах боломжтой болжээ. Мөн үйлчлүүлэх  дугаарыг  цахим бүртгэгчээс авна. Ингэхдээ доорхи зүйлсийг бүрдүүлэх  юм байна.

-Өвчтөн илгээх хуудас  (13А) маягт

- Иргэний үнэмлэх

- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (шимтгэл төлсөн байна)

- Өвчний карт

“Хоёр ээлжээр ажиллах болснооор иргэд ажил албаа тарсанаас хойш эрүүл мэндэдээ анхаарах боломж гарч байгаа нь бидэнд таатай байна” гэж үйлчлүүлэгчид ярьж байлаа. Тус эмнэлэг цахим бүртгэлийн хоёр хэсэг гарган ажиллаж байгаа нь үйл ажиллагааг хөнгөвчилсөн байна. Лавлагаа, цахим бүртгэлийн мэдээллийг 311544 дугаараас авах боломжтой юм байна. Харин П.Н.Шастины нэрэмжит  Улсын гуравдугаар эмнэлэг  зүрх, мэдрэлийн төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг байна. Тус эмнэлэгийн “Зөвлөх поликлиник”-ийн 8-10 кабинет болон дуран, дүрс оношилгоо  (рентген, хэвлийн ЭХО), лаборатори, зүрхний бичлэгийн тасаг  08.00 – 20.00  цагийн хооронд тогтмол ажиллаж эхлээд байна. Амбулаторид хоёр  ээлжээр ажиллаж эхэлсэн эхний 15.00 цагийн үед 100 гаруй хүн үйлчлүүлэхээр  ирсэн байлаа. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв ирэх сарын 1-нээс 20.00 цаг хүртэл ажиллаж эхлэх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12