Д.Нарантуяа: Энэ онд хүүхдийн эмнэлэгтэй болох зорилт тавьсан

2017-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

П.САНААДАГВА

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга В.Нарантуяатай ярилцлаа.

-Хүйтний улирал эхэл­сэнтэй холбоотой орон нутагт томуу, томуу төст өвчин, салхин цэцэг өвчний дэгдэлт их байна. Үүнд танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай аймгийн хэм­­жээнд томуу, томуу төст өвчин бага насны хүүх­­­дүүдийн дунд их тар­­­­халттай байна. Амбу­ла­торийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэсэн судалгаа үзүүлэлт гарсан. Үүнтэй зэрэгцээд вирусын халдварт өвчин болох салхин цэцэг өвчний дэгдэлт ихэсч бага насны хүүхдүүд ихээр өртөж, хэвтэн эмчлүүлж байна. Манай эмнэлгийн хүүхдийн тасаг 40 ортой. Одоогийн байдлаар энэ тасагт 70 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөлтийн гол шалтгаан нь томуу, томуу төст өвчний хүндрэл, хатгаагаар хүндэрсэн хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байна. Жил бүрийн аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл энэ өвчин ихэсдэг. Үүнийг угтаад манай байгууллага өнгөрсөн есөн сараас эхлээд хүүхдийн бүх байгууллага, цэцэрлэг, сургууль, үйлчилгээний байгууллагад урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүр­­гүүлсэн. Зөвлөм­жүү­дийнхээ хэрэгжилтэд 3-4 удаа хяналт шал­галт хийсэн. Мөн хэрэг­жүүлээгүй, хан­галтгүй байгаа байгууллага цэ­цэр­­лэгүүдэд шаардлага хүр­гүүлсэн байгаа. Хамгийн наад зах нь бүх хүүхдэд цэ­гэн массаж хийх, гарын  ариун цэврийг тогт­мол сахиулах зэрэг арга хэмжээ, зөвлөмжийг Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд тухайн цэцэрлэгүүд дээр  хэрэгжүүлж байна. Арван­хоёрдугаар сарын сүүлчээр бага насны хүүхдийн хэвтэх нь харьцангуй бага байсан бол он гараад хүүхдийн хэвтэх нь ихэссэн. Цаашид хүүх­дүүд нэмж хэвтвэл бас нэг тасаг гаргаж ажил­лах төлөвлөгөөтэй байгаа. Эмч,эмнэлгийн ажилт­нууд илүү цагаар ажил­лах Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг. Үүний хүрээнд  Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон Халдвартын тасгийн эмч, өрхийн эмч нарын нэгдсэн хурал хийж цаашид илүү цагаар ажил­лах заавар чиглэл өгч, илүү цагаар ажилласны хөлсийг олгохоор болсон байгаа.

-Аймагт хүүхдийн эмнэлэг барьж байгуулах шаардлагатай байгаа. Энэ тал дээр танай байгууллага болон төр, засгаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-2015 онд Эрүүл мэндийн газраас Хүүхдийн эмнэлгийн зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн. Хүүхдийн эмнэлэг барих асуудалд 2016 онд төсөв хүндэрсэнтэй холбоотой тусгагдаагүй. Шинээр то­ми­­логдсон аймгийн  Засаг даргын мөрийн хөтөлбөрт дээрх асуудал тусгагдсан ч 2017 оны төсөвт мөн л эдийн засгийн хүнд­рэлийн улмаас тусгаг­даж амжсангүй. Жил бүрийн томуу, томуу төст өвч­лөлийн дэгдэлтийн үед Хүүхдийн тасгийн ачаа­лал нэмэгдэж дээд тал нь 100-120 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Хүүхдүүдийг хэ­в­тэн эмчлүүлэх болол­цоог хангах үүднээс өөр тасгуудыг суллаж насанд хүр­сэн өвчтөнүүдээ га­дуур эмчлэх, хувийн эмнэл­гүүдэд шилжүүлэн хэв­­­түү­лэх зэрэг арга хэмжээ авдаг. Тиймээс манай аймагт 60-80 ортой Хүүхдийн бие даасан эм­нэ­лэг шаардлагатай болоод байгаа юм. Зураг төсөл нь хийгдчихсэн, эдийн засгийн хүндрэлийн улмаас хөрөнгө санхүүгийн асуу­далтай тулгараад гац­чи­хаад байна. Хүүхдийн эм­­­­нэлгийн асуудлыг шийд­­­­вэрлэх тал дээр Засаг дарга Эрүүл мэндийн сайдтай гэрээ хийхээр саяхан Улаанбаатар хотыг зорьсон. Сайдын гэрээнд орох саналуудын хамгийн эхэнд 60 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах саналыг хүргүүлсэн. Хоёрдугаарт, хүчилтөрөгчийн нэгдсэн системд нэгдсэн эмнэлгээ холбоё гэсэн саналуудаа эрэм­­бэлээд явуулсан. Намар Эрүүл мэндийн сайд А.Цогтцэцэг Баян­хонгор аймагт ирэхэд бид ажлаа танилцуулаад хүүхдийн эмнэлэг барих асуудлыг тавьсан байгаа. Гэхдээ сайдын гэрээнд энэ асуудал бүрэн тусгагдаж ирэх үгүйг мэдэхгүй байна.

-Аймгийн эрүүл мэндийн сал­барын эм хангамж, төсөв санхүүгийн хүрэлцээ хэр байна вэ?

-Эм тарианы хүрэлцээ хангалттай байдаг. Төсөв санхүүгийн хувьд бид хяз­гаарлагдмал байна. Гэхдээ хязгаарлагдмал төсөвтэй байна гээд бид өвчтөнөө дутуу эмчилнэ гэсэн үг биш. Өр зээл тавиад ч хамаагүй хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж, эм бодисоор эмнэлгээ хангаж өвчтөнөө бүрэн анагааж, эдгэрүүлэхийг хичээдэг. Өр зээлийн асуудлыг Эрүүл мэндийн яамнаас зохицуулж өгдөг байгаа. Мөн эмийн тө­сөв жил бүр өссөн үзүү­лэлттэй харагддаг ч эм­чилгээний багаж хэрэгсэл, түүнд хэрэглэх тусгай эмийн бодисууд мөн ла­бо­раторийн бодисууд эмийн төсөвт суугдаад явдаг. Тиймээс эмнэлгийн багаж хэрэгсэл, түүнд хэрэгцээтэй эм, ургалч бодисууд, лабораторийн бодисуудыг эмийн төсвөөс салгаж энэ гурвыг тус тусад нь зүйл анги болгож  хөрөнгө төсөвлөдөг болох саналыг Эрүүл мэндийн  сайдад хүргүүлсэн юм. Энэ саналыг сайд нааштай хүлээн авч дэмжсэн. Ирэх жилээс энэ санал маань сайдын тушаалаар бодит ажил хэрэг болж хэрэгжээд явах байх.

-Элэгний С вирусын өвч­­лөл түүнээс хамгаалах эмийг хэр олон хүн хэрэглэж байна вэ?

-Манай аймаг бусад аймгаас хамгийн түрүүнд элэгний С вирус тоолдог аппа­раттай болсон. Баян­­хонгор аймгийн хэм­жээнд 400 гаруй хүн элэгний С вирустэй гэж оношлогдсон. Үүнээс 21 нь С вирусын эсрэг эм авч уусан байна. Хөрөнгө санхүүгийн улмаас С вирус илэрсэн иргэд тэр бүр эмээ авч ууж чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 1-нээс элэгний С вирусын эмийг 210 мянган төгрөгөөр хөн­гөлсөн шийдвэр гар­сан. Ингэснээр эмийг хөн­гө­­лөлттэй үнээр олон хүн авах таатай боломж бүрдээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

11 цаг 26 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

12 цаг 2 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

13 цаг 25 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

13 цаг 38 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

15 цаг 38 мин
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

15 цаг 48 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

16 цаг 4 мин
Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

16 цаг 27 мин
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

УИХ-ын гишүүн Э.Батшугартай энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх Зээлийн мэдээллийн тухай хуулийн талаар ярилцлаа.

21 цаг 40 мин
АН-ынхан төмөр зам, тэрбум мод, бас алдсан тамганыхаа ардах учрыг “сонсоно”

УИХ-ын чуулганы 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн хуралдаанаар Л

21 цаг 40 мин