10 настай М.Мичко охины номын санд тавтай морил

2017-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНСАЙХАН

Мичко охин номын сангаа нээжээ. Түүний номын бүтээлээр дүүрэн их өргөө нь  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байна. 10 настай энэ охин номын сангаа “Хөгжилтэй номын сан” хэмээн нэрлэжээ. Хана дагуулан байрлуулсан, олон тасалгаатай тавиурууд номоор дүүрэн. Хүүхдүүд тойрон зогсож англиар ярилцан, дээш үсрэх, эргэх, тэврэлдэх зэрэг хөдөлгөөн хийж инээлдэцгээнэ. Тэд хичээллэж байгаа нь энэ. Үзсэн хичээл, уншсан номынхоо баатарыг амилуулж тоглон, хэл яриагаа баяжуулж  зарим хүүхдүүд энэ номын санд өнждөг байна.  М.Мичидмаа энэ номын санг, алс холын Австрали орноос ирэхдээ сэтгэлдээ тээн мөрөөдсөөр 2016 оны есдүгээр сарын 8-нд нээжээ.  М.Мичидмаатай ярилцлаа.

-Өөрөө англи хэлээр сайн ярих юм аа.  Хаана сурсан бэ?

-Би дөрвөн настай байхдаа аав ээжтэйгээ Австрали улс руу явсан. Тэнд цэцэрлэг,сургуульд явж англи хэл сурсан. Долоон настайдаа буцаж ирсэн.

-Яагаад номын сан байгуулья гэсэн бодол төрөв?

-Австралид байхад миний очих дуртай газар номын сан байсан. Тэнд, хөгжилтэй тоглоом тоглоно, хүүхдүүдэд гоё үлгэр ярих зэргээр үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үнэ төлбөргүй хүүхдүүдийн гэртэй ойрхон тийм номын сан  олон байсан. Би тэр номын санд очих их дуртай байсан болохоор тэндээс миний мөрөөдөл эхэлсэн. Тэгээд эх орондоо  номын сан байгуулья гэж шийдсэн дээ.

-Номын сан байгуулахад чинь хэн туслав?

-Энэ номын сан байгуулахад хамгийн их тусалсан хүн миний ээж. Үргэлж миний хажууд байж үйл ажиллагаа бүхэн дээр дандаа надад тусладаг байсан. Миний ээжээс гадна манай 26 дугаар хорооны дарга Нарангаваа эгч мөн “Жэйс ай хүрээ” салбарын ах эгч нар маань их тусалсан.

 -Номын сан чинь их олон номтой вэ. Энэ их номыг яаж бүрдүүлэв?

-Одоогоор 2000 гаруй номтой. Анх 2014 оны арваннэгдүгээр сарын 1-нд “Үндэсний өгөх өдөр” өөрийнхөө амьдардаг хороондоо ном цуглуулах хандивын өдөр зохиосон.  Хорооныхон, манай хорооллынхон их тусалж олон ном цуглуулсан. Би бас хүүхдүүдэд өдөр бүхэн бүжиг зааж өгдөг байлаа.  Тэгээд “Эко” клуб байгуулж,  хайрцгаар, хүүхдийн зурагтай хогийн сав хийж орц бүхэнд тавьсан. Зөвхөн хуванцар сав хийхэд зориулсан байсан. Арав хоногийн хугацаанд цугласан хуванцар саваа сав авдаг компани дуудаж өгөөд, дөчин мянган төгрөгтэй болсон. Тэр мөнгөөр “Азхур” номын дэлгүүрээс олон ном худалдаж авсан. Мөн миний ээжийн найзууд, миний найзууд, багш маань, энд сурдаг хүүхдүүд, гээд биднийг дэмждэг хүн бүхэн ном хандивласан.

-Номын сандаа англи хэл заадаг юм байна.  Дүрэм, яриа хэлбэрээр заадаг уу?

-Ярианы хэлбэрээр заадаг. Дүрэм гэхээр хүүхдүүд толгой нь эргээд сайн ойлгож өгөхгүй байдаг. Тийм болохоор хичээлээ уйтгартай биш,  хөгжилтэй тоглоомын аргаар заахад хүүхдүүд хурдан сурдаг. Гэхдээ бид англи хэлний хичээл дээр зөвхөн англиар ярина. Бусдыгаа сонсоно. Хоорондоо сайхан харьцаатай байна. Зааврыг дагаж явна гэсэн дүрэмтэй. Манай номын сангийн бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй байдаг.

-Танайд том хүмүүс сурдаг гэсэн .Чи багшилдаг уу?

-Австралиас ирсэн Лорень эгч маань хамт заадаг.

-Хүүхдүүд чамайг багшаа гэдэг үү?

-Мичко гэдэг. Үе тэнгийн хүүхдүүд болохоор найз шигээ харьцдаг.

-Байгуулагдсанаас хойш дөрвөн сар болжээ Энэ хугацаанд англи хэл сайн сурч байгаа хүүхэд олон байна уу?

- Тийм ээ. Манай ангийн Цэрэннадмид, Хонгорзул, Болор-Уянга нар англи хэл мэддэггүй байсан. Ярьж сураад байна.

Хэвлүүхэн ярих бяцхан, хөөрхөн охиноос өөртөө итгэлтэй, зорилготой, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй сайхан чанарыг мэдэрч байлаа. Мичидмаагийн ээж Бэрцэцэг нийгмийн ажилтны мэргэжилтэй байна.  Тэрээр “Бид хүүхдийн зохиолчидтой хамтарч үлгэрийн цаг, драмын клубын үйл ажиллагаа үнэ төлбөргүй явуулдаг. Хүүхдүүдэд өөртөө итгэлтэй, хэл ярианы соёл, цаашлаад нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах сэтгэлтэй болох гээд олон сайхан суурь тавигдах болов уу гэж бодож охиныхоо мөрөөдлийг биелүүлэхэд нь тусалж явна гэж байв.   “Хөгжилтэй номын сан” бүх насныханд нээлттэй. Өвөө эмээ нар ч ирж үлгэр домог, уламжлалт ёс заншил, монгол бичгээ зааж өгч болох ажээ. Номын сан хүн хөгждөг газар. Хүүхдээ дагуулж, бас дагаж, гэр бүлийн бүх гишүүд хөгжих, танилцах найз нөхдийн хүрээгээ тэлэх боломжтой хэмээн ярьж байна.  Хаалга нээгдэн орж ирэх эцэг эхчүүдийн хөл тасрахгүй байсаар сурвалжлагаа өндөрлөлөө. М. Мичидмаа охин,түүний ээж Бэрцэцэг хоёрын, мэдсэн сурсанаа бусдад харамгүй өгч тус болох гэсэн чин сэтгэлийн дуудлага,олны хайр хүндэтгэлийг татсаар байгаа нь “Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэсэн сайхан үгийг санагдуулж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

10 цаг 44 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

15 цаг 18 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

15 цаг 18 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Уржигдар 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Уржигдар 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17