Өнөөх хэдэн гишүүн маань “Цагаан сар акц”-д нэгдчихээгүй байгаа даа

2017-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Монголд нэг муухай жишиг тогтсон. Тогтоосон хүмүүс нь улстөрчид л дөө. Ямар нэг нуух, далдлах муухай юмаа монголчуудын тэмдэглэлт баяр, олон хоногийн амралтын өмнө, хойно шийдддэг. Наадам, шинэ  жил, цагаан сар гээд ард түмэн баярлаж цэнгээд завгүй явах үед улстөрчид өнөөхөө хийдэг гэсэн үг.

Түүх сөхвөл гарын арван хуруунд багтахааргүй олон иймэрхүү шийдвэрийг нэрлэж болно.

Хамгийн сүүлчийн жишээ нь Тавантолгой л болох дог. Эрх баригчид Тавантолгойн ордыг ашиглуулах гэрээг шинэ жил дамнуулж шийдэх гээд чадаагүй. Энэ Их хуралд бас ч гэж олон түмний төлөө гараа өргөдөг, кнопоо дардаг олон гишүүн байдгийг бид харсан. Олон улсын гэрээний тухай хууль гээчээр халхавчлаад гэрээг зурах гэж байхад нь нэр бүхий 19 гишүүнээс бусад нь эсэргүүцэж таслан зогсоосныг санаж байна.

Тэгвэл эрх баригчид дахиад нэг дайралт хийхээр зэхэж байгаа ажээ. Энэ нь батлагдаж байх шиг байна. “Зууны мэдээ” сонин энэ талаарх мэдээллийг хэдхэн хоногийн өмнө “Тавантолгойн гэрээний “Цагаан сар акц” эхэллээ гэв үү” гэж гарчиглаж байгаад бичсэн. Яг энэ гарчигтайгаар твиттерт нэгэн эрхэм зурагтай сэтгэгдэл бичиж, үүнд нь олон нийт бодол, байр сууриа илэрхийлж байна. Яг үнэндээ “Цагаан сар акц”-ын тухай улс төрийн хүрээнд нэлээд хэд хоногийн өмнөөс яригдаж байгаа ажээ. Ирэх долоо хоногийн даваа гариг буюу 6-нд УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцэж эхэлнэ.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн бие үнэнээсээ сайнгүй байгаа. Тэрээр гэрээг байгуулчихаад ажлаа өгнө гэдгээ ойрынхондоо яриад л явж байна.

Тиймээс “нөгөөдүүл” гэрээгээ үзэглэхээр дайрах нь нэгэнт тодорхой. Харин өмнө нь зогсоож чадсан шигээ өнөөх 19-өөс бусад гишүүн өмнөх байр суурь дээрээ үлдэж чадсан болов уу. “Нөгөөдүүл” тулж ажиллаад, сэтгэл санааг нь эргүүлчихсэн байх вий дээ.

Хамгнийн гол нь Тавантолгойн ордоо монголчууд ашиглах цаг нь болсон. Гэхдээ маш зөвөөр, нэг компани биш нийтээрээ ашгийг нь хүртэх хувилбарыг л ард түмэн хүсээд байгаа юм.

Эх сурвалж: polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12