Б.Дэлгэрсайхан: Жирийн иргэн 10 сая төгрөг хандивлаж байхад үндэсний компаниуд нэгдэх байх

2017-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар улс орноо эдийн засгийн хямралаас гаргахад дэмжлэг үзүүлэх хандивын аянд нэгдэж буйгаа мэдэгдлээ. Энэ үеэр Б.Дэлгэрсайхан гишүүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Таниас гадна хандивын аянд нэгдэхээ илэрхийлсэн хүмүүс байна уу?

-Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэдээс боломж бололцоогоороо хандив тусламж өгөх уриалга гаргасан байна. Би энэ уриалгад нэгдэж бусад гишүүндээ уриалж, хямралын  байдлаас гарахад бага ч гэсэн нэмэр болох үүднээс  гишүүнийхээ хувьд 100 сая төгрөг хандивлалаа.  УИХ-д сонгогдохоос өмнө бизнес эрхэлж байсан. Миний удирдаж байсан болон хувь эзэмшдэг компаниуд уриалгад нэгдэнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч ажил эрхэлж байгаа болон бизнес хийдэг хүмүүсийг хандив өгч бидэнтэй нэгдэнэ гэж итгэж байгаа. Ялангуяа, үндэсний хэмжээний том компаниуд эдийн засаг, иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед боломжоороо нэгдээсэй гэж хүсч байна.

-Хандивын аян хүрээгээ тэлээд ирвэл хаанаас хэн хянах вэ?

-Хяналттай байх нь хамгийн чухал асуудал. Хэвлэл мэдээллийнхэн энэ уриалгад нэгдэж  хандивлаж байгаа хүмүүсийн нэрийг тоо баримттай нь ил тод болгоод явбал үр дүнтэй. Засгийн газар  хандивын данс нээнэ байх. Иргэдийн санаачлагад нэгдэхээ цөөнгүй бизнесмэн илэрхийлж байгаа. Жирийн иргэн 10 сая төгрөг хандивлаж байхад том компаниуд үүнээс ихийг хандивлана гэж итгэж байна. Хандивын мөнгийг юунд зарцуулахаа Засгийн газар шийдвэрлэнэ. Монголчууд нэгдэж байж хүндрэлээс гарах ёстой. Улс орноо бодсон хүмүүс мөнгө өгнө гэдэгт итгэлтэй байгаа.

-Парламент олонх болсон ч оновчтой шийдвэр гаргаж ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Ямар эдийн засагтай улс орон хүлээж авсныг олон нийт мэдэж байгаа. УИХ тавьсан зорилтынхоо хүрээнд тодорхой ажил хийж байна.  Түргэн хугацаанд хийчих ажил биш. Аливаа асуудал өргөс авсан мэт өнөө маргааш шийдэгдэнэ гэж байхгүй. Ирэх хавраас үр дүн нь гарна. Ер нь уул уурхайн хувьд ч гэсэн бизнес нь улирлын чанартай. Цагаан сарын дараа ажлууд эхэлж, томоохон төсөл хөтөлбөр урагшилна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал дээр та Ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зураагүй. Танд төмөр замтай холбоотой ашиг сонирхлын зөрчил бий юү?

-Надад ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй. Үнэндээ “Эрдэнэт” орж үзээгүй. Төмөр замын тухайд 2007 онд намайг “Болд Төмөр Ерөө гол” компанийн захирлаар ажиллаж байхад 100 км төмөр замыг өөрийнхөө хөрөнгөөр тавьсан. Улсаас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Миний татгалзаж байгаа шалтгаан бол зөрчил байгааг хууль хяналтын байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж тогтоох ёстой. Ялангуяа, шүүхийн шийдвэр гараагүй зүйл дээр гарын үсэг зурахгүй гэсэн санал илэрхийлсэн.

-Оффшор дансыг хо­риг­лох тухай хуульд ямар байр суурьтай байгаа вэ?

-Оффшор дансанд хамаарах  хүрээ  хязгаарыг хумих хэрэгтэй. Төрд албан тушаал эрхэлж байгаа бүх хүнд хамааруулж болно. Харин бизнес эрхлэгчдийг чөлөөлж өгөхгүй бол хавтгайрсан зүйл болно. Тэгэхгүй бол гадны хөрөнгө оруулагчид биднээс болгоомжилно.

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

8 цаг 41 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

12 цаг 6 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

12 цаг 12 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

20 цаг 20 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

20 цаг 20 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

20 цаг 20 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Уржигдар 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Уржигдар 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Уржигдар 11 цаг 56 мин