Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарынхан зөвлөлдөнө

2017-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчид ирэх сарын 17-нд Мандалговь хотод зөвлөлдөхөөр тов гарсан байна. Аялал жуулчлалын Үндэсний хөтөлбөр, энэ салбарт төрөөс баримталж байгаа бодлогыг танилцуулж, Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийг илүү тодотгоход зөвлөгөөний зорилго чиглэжээ.

Дундговь аймагт жуулчны 14 бааз үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрт саатан өнжиж, Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж сонирхохоор 7800 илүү гадаадын жуулчин өнгөрсөн онд ирсэн байна. Энэ нь урьд оныхтой харьцуулахад 48 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа бол харин дотоодын жуулчид 8 хувиар буурчээ. Сүүлийн таван жилд тус аймагт саатах гадаадын жуулчдын тоо тогтмол өссөн бөгөөд Герман, Итал, Франц, Солонгос улсын жуулчид зонхилж байна. Аялал жуулчлалын салбар бол Дундговь аймгийн хувьд эдийн засгаа өсгөх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэлээ дагалдуулан хөгжүүлэх чухал салбар гэж үзэж, аймгийн Засаг дарга 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө хэд хэдэн ажлыг төлөвлөн тусгасан. Тухайлбал, өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн босгосон Сүм Хөх бүрдийн цогцолборыг бүрэн ашиглаж, Дундговь аймгийн аялал жуулчлалын хөтөч ном, маршрутыг хэвлэх, “Тэмээний баяр”,” Айрагны баяр”, Ардын урлагийн наадам зэрэг уламжлалт зан үйл, нутгийн онцлогийг харуулсан үйл ажиллагааг тогтсон газар, тодорхой цаг хугацаанд зохион байгуулдаг болж, говийн бүсийн аймгуудтай хамтран аялал жуулчлалын нэгдсэн маршруттай болохоор төлөвлөжээ. Мөн цаашдын зорилго зорилт, аялал жуулчлалын салбарын хөгжил, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд шийдвэрлэх асуудлуудыг зөвлөгөөний үеэр хэлэлцэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12