“Эх орныхоо төлөө” хандив өргөх аян эхэллээ

2017-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ЭНХТУНГАЛАГ

Гавьяат эдийн засагч Б.Осоргарав эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргах зорилгоор ард түмнийг хамарсан хандивийн аян өрнүүлэх санаачилга гарган өөрийн хийсэн тооцоо судалгаа, төлөвлөсөн ажлаа танилцууллаа. 16443315_1848607772083381_1214669317_n.jpgТэрээр энэ аяны тооцоо судалгааг “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн менежментийн хамт олонтой хамтран боловсруулсан байна. Монгол Улс үндэсний статистикийн төв хорооны судалгаагаар 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 3.041.303 хүн амтай гэсэн судалгаа гарчээ. Хүн амыг хөдөлмөр эрхлэх боломжтой насны эрэмбээр болон албан тушаал, төр, хувийн хэвшлийн байгууллагууд гэж ангилсан байна. Тухайлбал, насны эрэмбээр манай улсад 25 настай иргэн 64195 байгаа. Нэг хүн 18 мянган төгрөг хандивлахад нэг тэрбум 155.510 мянга, 40 настай 43714 иргэний нэг нь 150 мянга гэх мэтчилэн 8-80 нас хүртэл иргэд хандив өгөхөд 214.692.889.000 төгрөг хуримтлагдана гэж үзжээ. Мөн үүн дээр төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан, одоо хашиж байгаа иргэд болон том, жижиг дунд аж ахуйн нэгж бусад хөрөнгө оруулагч гээд нийт 4.5 их наяд төгрөг хуримтлагдах боломжтой хэмээн үзсэн байна. Б.Осоргарав эх орондоо 50 шахам жил хөдөлмөрлөж “Гавьяат эдийн засагч” цол, “Сүхбаатар”-ын одонгоор шагнуулж байжээ. Одоогоор “Улаанбаатар аудит корпораци” компанийг үүсгэн байгуулж 30-40 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа аж. Тэрээр өөрийн зүгээс 10 сая төгрөг, алтан бөгж, 10 адууг хандивлаж эх орныхоо төлөө эвлэлдэн нэгдэхийг ард түмэндээ уриаллаа. Тэрээр “Өнөөдрөөс эхлэн эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хандив тусламж өгсөн хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэвлэл, мэдээлэл, радио, телевизээр мэдээлэх болно. Ирсэн хандивыг хүлээж авах, бүртгэх, тооцох хяналтын комисс гарган ажиллуулж төр, засгийн эрх бүхий байгууллагуудын тодорхой албан тушаалтанд олон нийтэд ил хүлээлгэн өгөх болно гэдгээ хариуцлагатайгаар хэлэх байна” хэмээн онцоллоо.

Хандивын данс: Хаан банк 5014452956, Төрийн банк 104400420823

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12