Вашингтон хотноо Монгол судлалын олон улсын бага хурал болов

2017-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

“Монгол судлалын олон улсын 11 дүгээр бага хурал” Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ болон Конгрессын номын санд 2017 оны 1 дүгээр сарын 27-28-нд амжилттай болж өндөрлөв.

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог энэхүү бага хуралд АНУ, БНХАУ, ОХУ зэрэг орны Монгол судлаачид, АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд нар, тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцов. Мөн бага хурлын ажиллагааг анх удаа интернэтээр шууд дамжуулсан нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол иргэд, монгол судлал сонирхогчдод хурлын үйл ажиллагаатай танилцах боломж олголоо.

Бага хурлыг нээж Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын газрын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон, Монголын соёлын төвийн Ерөнхийлөгч М.Саруул-Эрдэнэ нар үг хэлсэн бөгөөд Элчин сайд Б.Алтангэрэл хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс, АНУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжихийн сацуу олон улсын тавцанд бие биенээ дэмжин ирсэнд бид сэтгэл хангалуун байна” хэмээн илэрхийлж, “Монголын баялаг түүх, хэл, соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулах, улмаар хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд уг хурал чухал нөлөөтэй” гэдгийг онцлов.

ЭСЯ-нд зохион байгуулагдсан эхний өдрийн бага хурал “Монгол Улс, АНУ-ын харилцаа” сэдвээр өрнөсөн бөгөөд Доктор, профессор Алиша Кэмпи “Монгол Улс, АНУ-ын харилцааны 30 жил”, Сан Францискогийн Их сургуулийн багш Л.Болор “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын ач холбогдол”, Гандантэгчилэн хийдийн тэргүүлэгч, гавж Д.Лувсанжамц “Монгол Улс, АНУ-ын харилцаанд Буддын шашны лам нарын оруулсан хувь нэмэр” сэдвээр илтгэл тавив. Конгрессын номын санд үргэлжлэн явагдсан хурлын үеэр Элчин сайд Б.Алтэнгэрэл “ Монгол Улс, АНУ-ын харилцаа 30 жил”, Присипиа коллежийн багш, Улс төрийн ухааны профессор Ж.Виллиамс “Америкийн сэтгүүл зүйд Дилова Хутагтын тухай” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Бага хурлын хоёр дахь хэсэг 1 дүгээр сарын 28-ны өдөр монголын түүх, археологи, АНУ дахь монгол иргэд, хэл судлал, соёл гэсэн сэдвээр өрнөв. Перегрине сургалтын үйлчилгээний компанийн захирал Ж.Алимаа “Монголын дээд боловсрол дахь манлайллын хөгжлийг судлахуй”, Монголын соёлын төвийн Ерөнхийлөгч, доктор М.Саруул-Эрдэнэ “Монгол хэлний “Тааламжгүй” ангилал”, Колумбийн Коллежийн багш Я.Борчулуун “ АНУ дахь монгол иргэдийн мэдээлэл ашиглаж буй байдал”, Корнеллийн Их сургуулийн доктор Анран Ванг “Коммунист номлол, Үндсэрхэг бодлогын хооронд: Өвөр Монголын Өөртөө Засах орны бичгийн шинэчлэлийн тухай /1954-1980/”, Бээжингийн Их сургуулийн багш, доктор Ванг Хао “Ц.Дамдинсүрэн болон Монголын утга зохиол судлал 20 дугаар зуунд”, ОХУ-ын Буриадын Улсын их сургуулийн багш, профессор Лариса Халхарова “ Буриадын утга зохиол 21 дугаар зууны эхэн үед”, Пенсильванийн Их сургуулийн доктор Н.Стейнхардт “Баяннуур дахь бунхан”, Пенсильванийн Их сургуулийн доктор, профессор К.Этвүүд “Хүннүгийн үеийн шинэ олдворууд: Хавцгайт хадны зураг”, БНХАУ-ын Үндэсний төв их сургуулийн доктор Ч.Хишигтогтох “Эрдэнэтогтох ба орчин цагийн монгол хэлний судлал” сэдвээр тус тус илтгэл тавьж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Дашрамд дурдахад АНУ дахь “Монголын соёлын төв” нь 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон улсын хуралд монголын судлаачдыг татан оролцуулах, монголын соёлын талаарх цуврал лекцийг англи хэлээр бэлтгэж АНУ-ын их сургууль, судалгааны хүрээлэнд танилцуулах, АНУ-д оршин суугаа монгол иргэдийн хүүхдүүд болон сонирхсон бусад хүмүүст монгол хэл, бичгийн сургалт явуулах зэргээр АНУ-д монголын хэл, соёлыг сурталчлан дэлгэрүүлэх, Монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа ТББ юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12