Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ гэв

2017-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

БСШУС-ын сайд Ж.Батсуурь шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмнэ хэмээн УДБЭТ-т өнөөдөр болсон шинжлэх ухааны салбарын ажилтан, албан хаагчтай уулзах үеэр онцлов.Уулзалтын эхэнд тэрээр шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, баримталж буй бодлого, хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулсан юм. Мөн тэрээр хэлэхдээ, “Тухайн улс орны шинжлэх ухааны санхүүжилт нь ДНБ-ий нэг хувьд хүрэхэд улсын эдийн засагт мэдэгдэхүйц үр ашгаа өгдөг гэж үздэг. Харин манай улсын шинжлэх ухааны санхүүжилт 0.16 хувь байгаа нь маш доогуур үзүүлэлт юм. Иймээс ойрын үед шинжлэх ухааны санхүүжилтийг тав дахин нэмнэ. Мөн судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, технологи дамжуулах төв байгуулах, БНХАУ-тай хамтарсан шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна” гэв.Одоогийн байдлаар тус салбарт Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны академи, яамдын шинжлэх ухаан технологийн зөвлөл, их сургуулиуд, хүрээлэнгүүд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагууд багтаж байна. Эдгээрт нийт 1720 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаа юм. Манай улсын хувьд одоогоор ОХУ-тай 30, БНХАУ-тай 6, Солонгос улстай 2, Беларус улстай 2, Вьетнам улстай 2, Тайваньтай шинжлэх ухаан, технологийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар идэвхтэй хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд их сургуулиудын лабораторийн орчныг сайжруулахад улсын төсвийн болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Харин эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд сүүлийн 30 орчим жил хөрөнгө оруулалт бага хийгдсэнийг уулзалтын үеэр салбарын сайдад уламжиллаа. Түүнчлэн салбарын ажилтан, албан хаагчид, эрдэмтэн, судлаачдын цалин, урамшуулал, нийгмийн баталгаа, хүний нөөцийн бодлого зэрэгт анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байгааг сануулав. Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ж.Батсуурь судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, технологи дамжуулах төв байгуулах, БХНАУ-тай хамтарсан шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байгаагаа дуулгав.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12