Цэцэрлэг бүрт нэг анги тохижуулах ажлыг 209 дүгээр цэцэрлэгээс эхэллээ

2017-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал нийслэлийн 216 цэцэрлэгийн анги бүрт нэг ангийг тохижуулж өгөхөөр болжээ. Энэхүү ажлынхаа эхлэл болгож, ХУД-ын 209 дүгээр цэцэрлэгт хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, ном бэлэглэсэн юм. Мөн хүүхдээ багаас нь хөгжүүлэх нь ямар чухал болох талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал ХУД-ын 209-р цэцэрлэгийн эцэг эхчүүдэд лекц уншсан юм. Тэрээр Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн чанар, үр дүнг сургуулийн өмнөх боловсролтой шууд хамааралтай гэж үзэж байгаа учраас цэцэрлэгүүдийн сургалтын материаллаг бааз, хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон тоглоом, багш нарын гарын авлага, хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материалд хангалттай төсвийг хуваарилаж, эцэг эхчүүдийг нь энэ ажилд сайн дураар идэвхийлэн оролцохыг уриалж байгаа юм. Сүүлийн 20 гаруй жил сургуулийн өмнөх боловсрол, түүний ач холбогдлын талаар өргөн хэмжээний судалгаа хийгдэж, Дэлхийн олон улс гүрнүүд сургуулийн өмнөх боловсролын ач холбогдлыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, СӨБ-д хамгийн их хөрөнгө оруулалтыг оруулдаг болсон. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал санаачлан хийж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12