Иргэдийн төлөөлөгчдийг чадваржуулна

2017-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй дүүргүүдийн ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Хотын захиргаанд Нутгийн удирдлагын холбоо гэж бий. Тус холбоог НИТХ-ын дарга тэргүүлдэг. Энэ удаагийн санамж бичиг тус холбооны үйл ажиллагааны чиглэлээр зурагдсан юм. Тодруулбал, Нутгийн удирдлагын холбоо дүүргүүдийн ИТХ буюу холбооны салбар зөвлөлийн дарга нараар дамжуулан иргэдийг төлөөлөгч буй төлөөлөгчдийг чадавхжуулах зорилготой.

Санамж бичгийг Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга нартай байгуулсан юм. Энэ тухай НИТХ-ын дарга Ц.Сандуй “Санамж бичиг байгуулснаар нутгийн өөрийн удирдлагын байгууллага шат шатандаа ажиллаж иргэдийн оролцоог идэвхжүүлж, өндөржүүлэх талаас ойлголцох юм. Үүний биелэлтэд иргэд, сонгогчид дүн тавьж ажиллаж ёстой. Гарын үсэг зурсан салбар зөвлөлийн дарга нартаа амжилт хүсье. Түүнээс гадна Зөвлөлдөх зөвлөлийг шинэчлэн байгууллаа. Зөвлөлдөх зөвлөлийнхан нийслэл хот хөгжих эрхзүйн шинэтгэлийн ажилд ханжцуй шамлан орж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн олон гарцын нэг нь хотын хөгжил. Үүнд манай зөвлөлдөх зөвлөл эрхзүйн талаас нь зөвлөгөө өгнө. Мөн шинээр сонгогдсон нийслэл, дүүргүүдийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн чадавхийг дээшлүүлэхээр сургалт, зөвлөгөө өгч ажиллана. Иргэдийн оролцоог төрийн түвшинд, төлөөллийн байгууллагын түвшинд гаргаж ирэх тодорхой ажлуудыг хийхээр зөвлөлдөж төлөвлөгөө батлуулсан” гэлээ.

Б.Цэрэн: Төлөөлөгч нарын мэдлэг чадварыг дээшлүүлнэ

/Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга/

-Санамж бичгийн хүрээнд сонгогдсон төлөөлөгч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хамгийн гол нь гаргасан шийдвэрүүд нь иргэддээ ойртсон зөв зүйтэй, нутгийн онцлогт тохирсон сургалтууд, чадавхжуулах үйл ажиллагаа руу чиглэж ажиллана. Төлөөлөгч гээд ямар ч хүн сонгогдоод ирж байгаа. Тэр хүнийг хурлын мэргэшсэн төлөөлөгч болтол нь чадавхжуулах зорилголтой. Үүний төлөө хамтран ажиллах болно. Хан-Уул дүүргийн ИТХ саяхан бүтэц зохион байгуулалтаа баталсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дүүргийн Иргэдийн хуралд үндсэн гурван үүрэг харъяалуулсан байдаг. Нэгдүгээрт, холбогдох хуралдааныг зохион байгуулах, хоёрт, батлагдсан хуулиудыг сурталчлах эрх бий. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт хийх эрхтэй. Тиймээс энэ чиглэлд бүтэц зохион байгуулалтыг хийж тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.

Д.Бат-Эрдэнэ: Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байна

/Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга/

-Дүүргийн ИТХ, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол нутаг дэвсгэр дээрээ хууль хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих, зохион байгуулах үүрэгтэй. Ерөнхийдөө Засгийн газар, УИХ-аас орон нутгийн чанартай гарч байгаа тогтоол шийдвэрийг биелүүлэх, хяналт тавьж ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн хувьд гарч байгаа тогтоол шийдвэр бүрт бид мониторинг хийж энэ чиглэлээр ажил зохион байгуулж, шаардлагатай бол тэргүүлэгчдээр оруулж зөвлөмж шийдвэр гаргуулж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12